албаар андууруулсан илгээмж гэчихье :)

Чиний сэтгэл хаяг андуурчихсан. Андуурсан тэр илгээмжийг азтай эсвэл аймар азгүй би авсан. Хаяггүй , андуурсан тэр зүйлийг өөрийнх юм шиг задлаад захиаг нь уншчихсан. Дэндүү сайхан үгс байсан болохоор магадгүй цээжилчихсэн. Эндүүрснээ мэдэлгүй итгэцэн. Харин чи андуурснаа мэдсэн ч буцааж авахыг яарсангүй. Дэмий л би захидлыг хадгалсаар өөрийнх гээд үнэмшчихсэн. Хэтэрхий их итгээд зөндөө их жаргалтай байсан...

1 л өдөр чи андуурсан тэр сэтгэлээ буцаагаад авчихаж. Магадгүй чи өөрийн юмаа л авсан. Харин энд дэндүү хоосон болчихож. Нүдний минь өмнө байсан тэр л “минийх биш” зүйл зүгээр л алга. Дахин андуурч ирэхгүй... дотор минь сэтгэлд минь хэдийнээ цээжилсэн тэр үгс энд надад байсаар л байх юм. Хаягаа андуурсан тэр илгээмж чинь ... надаас буцсан ч бас буцаагүй ээ...

start=-47 , cViewSize=50 , cPageCount=1

3 сэтгэгдэл:

null
Huselgui_Setgelgui (зочин)

Өөрөө андууруулж нууцаар авчихаад эзэнд нь өгөлгүй удаан уншсандаа тэр нэг илгээмжийг ... тэр нэг сэтгэлийг

мөнхцэцэг (зочин)

албаар андуурч өгсөн тэр илгээмж түр ч гэсэн чамд аз жаргал бэлэглэ юу аль эсвэл аз жаргалаа ангайж зогсоод алдаа юу

Ну Погоди (зочин)

Азтай бас азгүй байх зөвхөн чамаас шалтгаална. Тэгэхдээ аз гэж юуг хэлдэгийг би мэдэхгүй. Энэ уул нь нилээд явчихаар блог юм шиг ээ. Энэ бас л блоггероос хамаарсан байх нь.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)