МЭДЭХГҮЙ

Хэзээ ч юм бэ мэдэхгүй нэг өдөр

Хаана ч юм бэ мэдэхгүй нэг газар

Хэний ч мэдэхгүй чамтай таарсан байх аа………………..

Чи хэн юм бэ?

Хаанаас яагаад гэнэт гараад ирсэн юм бэ?

Яагаад миний байсан газарт чи явж байсан юм бэ?

Яагаад надтай таарсан юм бэ? Тиймээ чи надад зүгээр л намар хийсэх навч шиг унаад ирсэн эсвэл цасан ширхэг шиг хийсэн ирсэн байх. Би тэр цасыг хайлуулчихалгүй үргэлж харж,дэргэдээ байлгах гэж дэндүү ихийг хүссэн ухаангүй бас гэнэн хэний ч танихгүй нэгэн. Зүгээр л тэр цасан ширхгийг ухаангүй их хайрладаг тэнэгхэн. Тэгэж их харамлан хайрладаг жижигхэн ширхгүүдээс бүтсэн тэр бяцхан цасан хүнийг зүрхнийхээ хамгийн гүнд нуучихаад, хүссэн үедээ ганцхан өөрөө л харж байхыг хүснэ.Бусдын харцнаас ч түүнийгээ харамлана. .. Цас? Яагаад цас гэж? Тэр цасыг гаргаад тавьчихвал хайлаад юу ч үгүй болж гэрэл гэгээ минь тасарна…тэгээд л тэнэг юм шиг нартай өдөр ч хаа нэгтээ төөрнө. Тиймээс би амьдарлыг цасаар, хайраараа, чамаараа төсөөлнө...

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)