үрлэн чихэр

Энд тэндгүй нойрмоглосон бас уцаарласан хүмүүс.

- хөөе хөл дээр гишгээд байна

- жоохон цаашаа зогсоочдээ

- хөөш чи мөнгөө өгөөч ... гээд л. 10 хороолол буух нь хаалгандаа ойртоорой. Миний буух буудал энэ. Буугаад сургуульруугаа гүйлээ. Уг нь тайван алхангаа үрлэн чихэрээ идэж дуусахад сургууль дээрээ ирж таардаг юм. Харин өнөөдөр жаахан оройтож гараад суудаг автобуснаасаа хоцорчихсон учраас гүйхээс өөр зам байсангүй. Манайхаас сургууль хүртэл яг 45 минут явна. Өнөөдөр хичээл цагтаа тарлаа, автобус ч ирлээ. Суунгуутаа л тэрнийг нүдээрээ хайлаа, баярлах ч шиг. Тэр байж байна. Юу болсын би гэнэт л хажууд нь оччихсон “ чи өглөө нөгөө автобусанд суусан уу” гээд асуучихлаа. Би ч өөрийгөө гайхлаа. өмнө нь үг сольж үзээгүй шүү дээ. Би бол өглөө хоцорсон, мэдээж тэр хоцроогүй учраас надтай таараагүй байж таараа, би ямар тэнэг юм бэ “ мэдээж сууж л таарна ш дээ гэж өөрөө өөртөө хариулаад бушуухан холдлоо. Харин харьтлаа яагаад тэгснээ ойлгосонгүй ээ. Ингэж хөглөсөн маань 1 удаагийнх биш билээ. Хэрэв би нам унтчихаагүй л бол түүнтэй байнга тааралддаг. Тэр яагаад ч юм дандаа л ууттай үрлэн чихэр идэж явна. Сүүлдээ тэр үрэл нь маш амттай юм шиг санагдаж билээ. 1 өглөө автобус хүлээх зуураа дэлгүүр ороод өнөөх үрлэн чихэрээс авчихлаа. Үнэхээр амттай юмаа. Автобусанд ороод гүйх нь холгүй сул суудал дээр суугаад үрлээ идсээр хажуу тийш хартал тэр инээгээд сууж байх нь тэр. Ичсэн боловч мэдэгдэхгүйн тулд чихэрээ ар араас нь идэж гарлаа. Ашгүй буух ч боллоо ёох гэж. Өдөр албаар оройтож харив.

Таарсангүй. Гэртээ иртэл хөрш айл маань нүүгээд өөр айл орж байв. Цөөхөн хогшилтой хүмүүс юмаа. Маргааш нь, нөгөөдөр нь нилээн хэдэн хоног түүнтэй таарсангүй ээ . Би хоцорчихсон юм боловуу үгүй ээ эсвэл тэр ... заза . Надаа ямар хамаа байна аа. Гэсэн ч түүнийг нууцхан харуулдёаар л.

Хүнсний юм авахаар дэлгүүр орлоо. Тийм ч их юм бишээ ёотон, 2ш байцаа. Хажуу айлын эгч харин бөөн тортой юм бариад явж байв. Хажуугаар нь өнгөрөх гэснээ очоод таньд туслахуу гээд дамжлав. Их хөөрхөн , бас гоё ааштай эгч юмаа. Бид 2 юм ярьж явсаар гэртээ ирлээ. Чи орохгүй юмуу. Манайх төвхнөөгүй жоохон замбараагүй л байгаа байх гэлээ. Би гэртээ юмаа оруулчихаад тэднийд орлоо. Эгч нь ойрдоо ажил амждаггүй ээ өдөр цайны цагаар дүүдээ хоол хийж өгөх гээд гэртээ ирсэн юм. Нээрээ эгч нь нэг дүүтэй чамтай ойролцоо л байх. Эмнэлэгт хэвтчихсэн байгаа гэв. Би тэр эгчид туслангаа чалчсаар хоол ч болчихлоо. Шинэ танил эгчийг маань Халиунаа гэдэг. Бид хоёр хоолноосоо амсацгаагаад гарлаа. Удалгүй Халиунаа эгч бид 2 найзууд болов. Надад энэ эгч их таалагддаг болохоор би бүхий л зүйлээ ярьж, нөгөө автобусанд таардаг хөвгүүнийхээ тухай ч ярилаа. Тэр гэснээс түүнтэй тааралгүй бараг 10 хонолоо. Сонин юмаа яачихсан юм бол. Санах ч шиг. Сэрүүлэг дуугарахад босмооргүй санагдав. Түүнтэй таарахгүй юм чинь жоохон унтаж байгаад босъё оо ... Хоцорчихлоо , гүйсээр автобусанд суулаа. Хувцасаа гүйцэд өмсөөгүй гүйгээд үс бүүр арзайчихаж. Гэтэл тэр зогсож байв. Баярлах ч шиг , гэнэт өөрөөсөө санаа зовлоо удаан таараагүй байж ийм байдалтай байгаадаа ичиж байна. Гэхдээ л баярласныг яана. Өдөржин нэг л баясгалантай бүгд сайхан .Тараад гэр лүүгээ яарлаа. Гэхдээ таарсангүй. За яахав дахиад уулзаж л таараа. Халиунаа эгчтэй өдөр тааралдахаа болив учир нь дүү нь эмнэлгээс гарсан гэсэн. Цайны цагаар гэртээ ирэх шаардлагагүй болсон хэрэг. Би нөгөө үрлэн чихэрний хүүхэд болжээ өглөө болгон авдаг болсон. Тэр чихэр дотроо янз бүрийн хэлбэртэй. Бөөрөнхий, цагирган, дөрвөлжин, бас зүрхэн. Зүрхэн чихэрээс бусдыг нь иднэ. Учир нь миний ширээн дээр байдаг том цэнхэр шил дан зүрхэн үрлээр одоо бараг дүүр ч байгаа байхаа. Сэрүүлэг дуугархаас өмнө сэрчихлээ. Дэлгүүр орж чихэрээ авах гэтэл тэр дэлгүүрт зогсож байв. Санаа зовоод чихэрээ авч чадсангүй автобусандаа суув. Өнөөдөр бараг шил маань дүүрэх байсан юм гэж бодсоор явав. Тэр яг миний ард зогсож байлаа яагаад ч юм надад нэг л гоё санагдаж, зүрх минь арайл хурдан цохилоод байв. Тэр аль хүртэл явдаг юм бол гэж бодсоор сургууль руугаа алхав. Халаасандаа гараа хийтэл нэг юм баригдав ууттай үрэл байлаа би үнэхээр их гайхсан ч түүний өгсөн бэлэг гэхээс бөөн баяр. Шил маань дүүрэв. Маргааш нь түүнтэй ямар нэг юм ярина даа гэж бодсоор унтав. Хамгийн анхны удаа түүнийгээ зүүдэллээ. Дэндүү гоё зүүд байсан болохоор нам унтчихжээ. Аль хэдийнээ автобуснаас хоцорчихсон байлаа. Буудал дээр гүйсээр очтол тэр зогсож байх юм. Хэлэх гэж бэлдсэн үгээ мартчихаад би ямар тэнэг юм бэ гэж бодох зуур тэр аль хэдийн дэргэд ирчихээд “чамайг ирэхгүй нь л гэж бодлоо“ гээд инээмсгэлэв. Бид аль хэдийн танилууд болчихсон өглөө бүүр намайг хүлээж байдаг болсон. Харин тэр хичээлийнхээ дараа ажил хийдэг болсон учраас өдөр таарахаа больсон. Өглөө бас л хамт явцгаасан.

Сэрүүлэг дррррр дрррррр ...

Хамтдаа чихрээ идсээр автобусанд суулаа. Өнөөдөр миний төрсөн өдөр чи ирэхүү? гэлээ. Мэдээж би очноо гээд хэлчихсэн. Ямар бэлэг авахаа ч эргэлзсэнгүй. Хичээн байж цуглуулсан шил дүүрэн зүрхэн чихэр түүнд таалагдана даа гэж бодсоор нөгөө автобусны буудал дээрээ очиход тэр хүлээж байна . Бид 2 тэдний гэр лүү явах зуур тэр гэртээ хоёулхнаа амьдардаг эгч нь биднийш хүлээж байгаа гэлээ. Бид явсаар манай байранд ирэв. Би бүүр гайхаж орхилоо. Гэтэл тэр энэ манайх орцгоохуу гээд инээлээ. Манай шинэ хөрш Халиунаа эгчийн дүү нь. Би бүүр гайхаж хэлэх үгээ олсонгүй. Тэр энд бүүр нэг хананы цаана байжээ. Халиунаа эгч ширээ засч орхиод ажилруугаа явчихжээ. өмнө нь орж ирж байсан болохоор сонирхоод байх юм байсангүй ээ. Харин ганцхан өрөөнд орж үзээгүй нь Билгүүнээгийн өрөө байлаа нээрээ түүнийг Билгүүнээ гэдэг. Тэр өрөөнд ороод би хөшчихлөө... ханаар дүүрэн чихэрний цаас , хамгийн сонирхолтой нь түүний ширээн дээр яг минийх шиг дүүрэн чихэртэй шил байв. Бид чимээгүй ширээндээ суун сурснаараа өнөөх л чихрээ идлээ. Гэхдээ энэ удаа зөвхөн зүрхэн чихрийг түүн идэцгээлээ. Одоо бидний өрөөний тэр хананд нөгөө чихрийн алаг эрээн цааснууд хадаатай хэвээрээ байгаа. Бас дүүрэн чихэртэй 2 сав ... бид хамтдаа хамгаас жаргалтай байдаг. Би түүндээ хайртай, тэр минь ч гэсэн.

start=-46 , cViewSize=50 , cPageCount=1

4 сэтгэгдэл:

null
Enkhuush

Ymar huurhiin :)

Зочин

Jargaj togsdog hairiin tuuh :D

Butterf*LEAF*

хөөрхөн юм аа. гэгээхэн амттай

mandush

:) bayarlalaa.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)