миний дурсамж

Гадаа бороо орж байна. Тэнгэр нэг л бүүдгэр. нэг л тав тухгүй. Гэртээ ганцаараа хөгжим сонсоод л...
    Уулзан учрах нууцхан хүсэл
    Үргэлж надад төрөөд байдаггүй ч
    Хаяа нэг царайг чинь олж харахсан гэж
    Хаврын бодол зүрхэнд сэвэлздэг ... гэх дуу яг л надад    зориулсан юм шиг гунигтай эгшиглэнэ. Түүнийгээ саналаа дөнгөж өчигдөрхөн юм шиг л сайхан бас гунигтай хайрын минь дурсамж сэрэх шиг өрөөндөө ороод шүүгээгээ уудалж, нэлээд доороос навсайсан хуудастай зузаан тэмдэглэлийн дэвтрээ гарган яагаад  ч юм гунигтай санаа алдаад эхний хуудсыг нээж
            chamaig hairlasan өдрүүдээ дурслаа...
    ...өнөөдөр 2002 оны7сарын 28. надад  манай байрны нэг huwguun маш их таалагдаж байна. Тэр хөөрхөн, цэвэрхэн, үнэхээр дажгүй юмаа. Dаанч нэрийг нь мэддэггүй ээ... тэр үед яагаад нэрийг нь ч мэдэхгүй хөвгүүнд тэгэж их татагдсан юм болоо. Одоо бодоход тэр үед  маш их таалагдан нууцхан харж байсан ч хожим түүнгүйгээр амьсгалж чадахгүй, орчлонд ганцхан тэр л байдаг юм шиг  хайрлах юм гэж бодоогүй явжээ.
    ...өнөөдөр 2002 оны 9 сарын 10. миний хувьд маш сайхан   өдөр байлаа. Тэр манай ангид шилжин орж ирлээ. Түүнийг ойроос харлаа бүр дэргэдээс нь ...тиймээ тэр өдөр миний хувьд маш их гайхаж бас хязгааргүй баярлаж  билээ.Түүнийг инээмсэглэн орж ирсэн тэр өдрөөс би хайр гэдэг ганцхан жаргалыг амсахын тулд жаргалтай   bac gynigtaj amidarliin negen calaa  замaar oron alhcan baijee. Түүнтэй хамт хичээлдээ явна, тараад хамт гэрлүүгээ алхана, орой гадуур салхилна. Ингэсний хүчинд түүнтэй найзын хувиар нийлж найзуудтай нь ч найзлах боллоо. Эхэндээ энэ     нь түүнтэй хамт байгаа болохоор сайхан байлаа.
Гэвч найзын сэтгэлээс илүү өөр нэгэн зүйл намайг өдөр ирэх тусам шаналгаж эхэллээ. Цаг хугацаа өнгөрөх тусам би түүнд  хайртай гэдгээ улам ихээр мэдэрч юу хийхээ ч мэдэхээ болилоо. Үнэхээр түүнийг маш ихээр хайрлах болсон байсан. Гэвч найз гэдэг үг минйи сэтгэлийг зовоож, хайрыг  минь барьж байсан юм. Түүнийг харах бүр шаналж, уулзаж дэргэд нь байхаас ч халшрах болсон байж билээ. Тэгээд хэд хоног гэрээсээ ч     гаралгүй суулаа. Гэтэл нэг орой тэр ирээд “ойрд яагаад харагдахгүй, уулзах ч үгүй байгаа юм бэ хүний санаа зовоочих юм. Саначихлаа, гаръя чамд гоё юм авч өгье, гадаа жоохон сууя” гэхэд нь ямар их баярлаж түүнээс ямар нэгэн зүйл хүлээх итгэлийг өгч билээ. Ингээд зунжин бид хамтдаа орой бүр салхилж, зугаалж миний мөрөөдөл биелсэн юм шиг үлгэрийн зун байлаа...

Амралт дуусч  анги dewshin             орлоо. Гэвч тэр өөр сургуульруу шилжихээр болсон. Миний аз жаргалын өдрүүд дуусчихсан юм шиг л санагдаж байсан. Үргэлж хамтдаа байж чадахгүй болсондоо бухимдан бас түүндээ гомдож гэртээ оройжин уйлж билээ. Гэвч бүх юм тийм муу байгаагүй ээ. Заримдаа хичээл тарахад гадаа хүлээж байна, тэгээд хамт гадуур явж , юм үзнэ. Би тэр үед хамгийн азтай бас жаргалтай байсан. Өмнө нь хойшид ч би хэзээ ч хэнийг ч ингэж хайрлаагүй. Гэвч тэр минь миний энэ их хайрыг мэддэг болов уу гэдэг бодол миний сэтгэлийг зовоож байсан.  Тэр минь намайг зөвхөн сайн найзаа гэж боддог бол яанаа гэж бодохоос аймшигтай санагдаж байсан. Гэвч  Түүний хувьд би зөвхөн дотны найз  нь л  байсан. Би үүнээс болж хэдэн өдөр, хэдэн сар уйлж шаналснаа ч анзаараагүй ээ. Сэтгэлээ татаж авъя гэсэн ч нэгэнт өнгөрсөн байсан. Harin зориг гарган                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          сэтгэлээ илчилсэн... тэр үед миний хаанаас тийм их зориг гарсныг мэддэггүй юм. Тэр орой  хамаг бие салгалж,
 тэгэхэд ямар байсныг би яг өчигдөрхөн юм шиг санаж байна. Дотор давчдаж нүд харанхуйлж байсан ч надаас хайртай гэдэг үг гарсан. Даанч түүний минь зүрхэнд хүрч, сэтгэлд нь шингээгүй. Гэсэн  ч би харамсдаггүй, түүндээ ч гомдоогүй.
Анхны хайр минь бүтээгүй  ч хайр    гэдгийг мэдрүүлсэнд талархаж бас түүнтэй өнгөрүүлсэн дурсамжуудаа нандигнадаг.
    ... хайр сайхан биздээ, хайрлана гэдэг гэм биш биздээ. Би зүгээр л чамдаа дэндүү их хайртай... тэмдэглэлийн дэвтрийн хамгийн арын хуудсанд ингэж бичжээ. Энэ дэвтэрт миний хайрын аз жаргалтай бүхэн багтаж.  Хайр гэдэг өөрөө гэгээлэг бас хамгийн их аз жаргалыг авчирдаг юм байна.  Өнөөдрийг хүртэл би  ганц л хайраар амьдарч ирсэн нь миний  чамд өгсөн хайр. Өөр хэнийг ч би чам шиг хайрлаагүй, хайрлахгүй baih...
Бас чамайгаа хоромч    марталгүй бараг 6 жил өнгөрч байна. Өдөр бүр чиний тухай бодож, шөнө ч зүүдэндээ  дүрийг чинь харж, чиний  ертөнцөөс          огтхон ч холдож чадаагүй. Мартъя гэсэн ч чадахгүй л байна. Хааяа     уулзаад ярьж суухдаа чи, хайртай гэж хэлээд хоолой минь чичирч байсныг дурсдаг ч үгүй байх. Харин би мартаагүй ганцхан удаа хайртай гэж хэлсэн ч, өдөр бүр дотроо шивнэж хайрласаар л явна.
...Гадаа бороо орохоо больж тэнгэр цэлмэж байна. Цэвэр агаарт алхахаар хаалгаа онгойлготол тэр минь зогсож байна. Сэтгэл минь догдолж  бас баярлаж байна. Харин энэ баярлах сэтгэл минь найзынх байгаасай гэж ямар их хүсч байна вэ? Гэвч... cetgel min chamaig huleen
    zogcood baimaar
    nuuree tengert l haryylan
    zogcood l baimaar
    tsasand mod sig daryylan
    tsagiin turh derged min todortol
      zogcood, zogcood l baimaar
    yrcatlaa, yrcaad ariltlaa
    boroond zogcood l baimaar
    chinii uneriig awch yawcan salhi
    awchirch uguhuus oor argaguj boltol
    chihend min zuucen eemeg
    chinii nereer jingenetel
    zogcood l baimaar
    irehguj gedeg ug
    icheed nyygdtal
    ireh zamiig chin  zuullun
    elc bolon bytartlaa
    zogcood, zogcood l baimaar...

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
Abvgde (зочин)

Yamar gunigtai yum bee goe nairuulj bichje

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)