миний жижкэн мөрүүд

Миний энд нар гэрэлгүй...
Гэрэл байдаг ч тэр нь өнгөгүй
Миний энд цаг байдаггүй
Цаг байдагч, урсан өнгөрдөггүй
Миний энд хэлбэр дүрс байдаггүй...




Өчигдөрт биш өнөөдөрт би дуртай
Өнгөрсөнд биш ирээдүйд би амьдардаг
Өөрийн гэсэн бүхэндээ дэндүү хайртай болохоор
Өөрөө би өөртөө итгэдэг...





Надад байга бүгд
Наах цаас наалдах цавуу
Өнгийн харандаа, өнгөгүй шил
Өчигдөр хагарсан ваарны хатсан цэцэг
Энэ бүгд одоо надад байгаа ...




Хамтдаа- навч шиг хийсч
Ганцаараа мод шиг үлдчих юм
Хайртай- бороонд урсаж
Хавар байсан зураг бүдгэрчих юм
Яагаад явж байгаа тухай асуухгүй
Ямар их хайр байсныг дурсахгүй ээ
Тэр байхгүй, бас байсан
Үргэлж бас хэзээ ч ...

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)