Экологийн тухай ойлголт

Орчин үед дэлхийн аль ч улс орон нийгэм, эдийн засгаа хөгжүүлэхдээ

байгаль, хүрээлэн байгаа орчны тэнцвэр аюулгүй байдлыг нэн түрүүн тавьсан экологийн баримжаатай нийгэм, эдийн засгийн бодлого хэрэгжүүлж эхлэжээ.

Экологийн боловсрол бол бүх насны хүмүүс болон суралцагчдыг хамран тэдэнд “Экологийн мэдлэг” олгох, нийгэм ба байгаль хоорондын харилцан үйлчлэлийн зохих ухагдахуун, шим мандал, хүрээлэн байгаа орчинтойгоо зөв зохистой харьцах мэдлэг, хүмүүжил олгох, экологийн янз бүрийн бэрхшээлтэй үйл ажиллагааг шийдэж чаддаг дадал, чадварт сургах үйл ажиллагааны төлөвшил олгодог бүх нийтийн боловсролын бүрэлдэхүүн хэсэг юм.

Экологийн асуудал зөвхөн байгалийн шинжлэх ухаан биш, бас нийгэм хүмүүнлэгийн ухааны асуудал болж өөрөөр хэлбэл хүрээлэн байгаа орчныг бохирдуулахгүй, цэвэр ариун байлгах, орчны доройтлыг сэргээх байгалийн нөөц баялгийг ашигтай зохицуулах зэрэг олон асуудлуудад зөвхөн нэг тодорхой мэргэжлийн хүрээнд биш, энэ асуудлыг шийдвэрлэхэд янз бүрийн мэргэжилтнүүдийн хамтын үйл ажиллагаа шаардлагатай болж байна.

ИЙм учраас бүх төрлийн мэргэжлийн боловсон хүчин нийтээрээ “Ерөнхий экологи” “Нийгмийн экологи” , “Хавсарга экологи” –ийн мэдлэг эзэмших хэрэгтэй боллоо.

Экологийн боловсрол эзэмшигч хувь хүн өөртөө экологийн сэтгэхүй, үзэл бодол, нөхцөл байдлыг төлөвшүүлж, сэтгэхүйн ойлголт, зохион байгуулалт, үйл ажиллагааг бүрдүүлэн тогтоох хэрэгтэй. Энэнь орчин үеийн хүний оюун санааны үнэт зүйлсийн систем болсон танин мэдэхүй, ёс зүй, гоо сайхан нөхцөлдөж экологийн хүрээнд соёл түүхийн түвшинд бие даана гэсэн үг юм. Иймээс экологийн шинжлэх ухаан бол сэтгэхүйн нэг шинэ хэлбэр болж байна.

Сэтгэхүйн үйл ажилгааны үр дүнд хувь хүнд экологийн ойлголт, мэдлэг хөгжиж экологийн боловсрол эзэмшинэ.

Бүх нийтийн экологийн боловсролыг албан, албан бус сургалтаар эзэмшүүлсэнээр хүн ам байгальтайгаа зохистой харьцах болон амьдрах орчноо тэтгэн сайжруулах, эрүүл саруул амьдрах ухаанд суралцах, байгалийн нөөц баялгийн үр өгөөжийг зохистой, хэмнэлттэй ашиглах, соёл эзэмших, тэдэнд байгаль орчны гоо сайхныг таашаах мэдрэмж, хүн байгальтайгаа зохицолдон амьдрах сэтгэлгээ төлөвших таатай орчныг бүрдүүлэхэд оршино.

Экологийн тухай ойлголт

Орчин үед хамгийн түгээмэл хэрэглэгдэх болсон нэр томъёоны нэг бол экологи юм. Өнгөрсөн зууны 70-д он хүртэл экологи гэсэн нэр томъёог зөвхөн мэргэжлийн хүрээнд л хэрэглэж байв. 1970-д оноос экологийн хямрал гэсэн нэр томъёо тархаж, энэ үеэс нийгмийн амьдралын янз бүрийн хүрээнд түгээмэл хэрэглэгдэх болов. Өнөө үед түүнийг зөвхөн зөвхөн мэргэжлийн хүрээнд биш нийгмийн амьдралын бүх хүрээнд өргөн хэрэглэгдэх боллоо. Энд биологийн буюу сонгодог экологи, сүүлийн үед эрчимтэй хөгжиж байгаа хавсарга экологи юм.

Биологийн буюу сонгодог экологи

Экологи гэдэг нэр томъёог 1866 онд Германы эрдэмтэн Э. Гекель анх үндэслэжээ. Тэрээр “Экологи бол байгалийн тэнцвэрийн тухай, амьд бие ба түүнийг хүрээлэн буй орчны органик ба органик бус бүрэлдэхүүн хэсгийн хоорондын харилцан хамаарлын тухай шинжлэх ухаан юм. Нэг үгээр хэлбэл Ч. Дарвины амьдралын төлөө тэмцлийн нөхцөл гэж тодорхойлсон байгаль дахь хамгийн нийлмэл холбоо, хамаарлыг судладаг шинжлэх ухаан юм” гэж тодорхойлжээ. Дээрх тодорхойлолтонд экологийн шинжлэх ухааны сонгодог утга бүхэлдээ агуулагдаж байна. Экологийн шинжлэх ухаан амьд бие гадаад орчны хоорондын харилцан үйлчлэл төдийгүй, амьд биесийн хоорондын харилцан үйлчлэл, тэдгээрийн шүтэлцээ, тэнцвэрт байдлыг судална. Биологийн шинжлэх ухааны бүх салбар амьд организмын нэгдэл үйл ажиллагааг гадаад орчны хам үйлчлэлийн нөлөөн дор судална. Орчин хэмээх ойлголт бас өргөн агуулгатай юм. Биологийн аливаа зүйл амьдарч байгаа хүрээлэлдээ тодорхой “шаардлага” тавина. Эдгээр шаардлага бүхэн нийлж байж сая тухайн зүйлийн амьдрах орчны шинж чанар, төлөвийг тодорхойлно. Биологийн шинжлэх ухааны өнгөрсөн зууны нэг том ололт бол амьд организмын бүтэц зохион байгуулалтын түвшинг системчилсэн явдал юм. Биологийн макросистем буюу популяци, биоценоз, экосистем биогеоценоз бол экологийн шинжлэх ухааны судлах зүйл юм. Өөрөөр хэлбэл амьдралын

мөн чанар, зүй тогтолыг популяци, биоценоз, экосистемийн түвшинд судалдаг шинжлэх ухааныг экологи гэж нэрлэх болов. Экологи бол маш нийлмэл шинжлэх ухаан юм. Экологийн үндсэн гурван чиглэл бол бодгалийн экологи аутоэкологи, популяцийн экологи, бүлгэмдлийн экологи синэкологи юм. Судалж байгаа объектээс нь хамаарч ургамлын экологи, амьтны экологи, бичил биетний экологи, ойн экологи, хүний экологи гэх мэтчлэн ангилагдана. Тэгвэл амьдрах орчин болон түүний бүрдлээр нь хуурай газрын экологи, далай тэнгисийн экологи, өндөр уулын экологи, говь, цөлийн экологи гэж ангилж болно. Орон зай цаг хугацааны хамаарлаар нь түүхэн хөгжлийн экологи, палеоэкологи гэж ялгаж болно.

Нийгмийн буюу хавсарга экологи

Хүн төрөлхтөн байгалийн нийлмэл тогтолцооны ижил эрхтэй нэг гишүүн байхаа нэгэнт больж түүнийг эзэмдэгч, хувирган өөрчлөгч аугаа их хүчин болон хувирч, хүн амын өсөлт хурдсахын хирээр байгалийн нөөц баялагийн ашиглалтанд ноцтой зөрчил гарах болов. Томоохон хот суурин, тэдгээрийг холбосон дэд бүтцийн барилга байгууламж, эрчимжсэн хөдөө аж ахуйн эзлэх талбайн хэмжээ улам бүр томорч нягтарснаар байгалийн тогтолцооны мөн чнарт шууд үл анзаарагдах өөрчлөлт их хэмжээгээр гарах болов. Сүүлийн жилүүдэд устаж алга болсон зүйлийн ихэнх нь шууд агналт, ашиглалтын улмаасбус харин түүний амьдрах орчинд өөрчлөлт гарснаас үүдэлтэй болохыг нэгэнт тогтоожээ.

start=-33 , cViewSize=50 , cPageCount=1

17 сэтгэгдэл:

null
Асубай (зочин)

dandaa hamt

asubai (зочин)

goyo blog baina

chak (зочин)

ekologiin talaar iluu gunzgii medeelal bichee

tugs (зочин)

ok

норжханд (зочин)

mash goy blog bna nadad yaj blog needgiiig heleed ogooch tehuu

aajii (зочин)

ekologi hetsuu bnaaaaaaaaaaaaaaaaaaaaaa

хамгаалагч (зочин)

экологийн талаар маш олон зүйл бичиж байгаарай. Хүн бүрийг экологич болгохын тулд

usuba (зочин)

дажгүй л юм гэхдээ хайж байсан зүйлийнхээ талын оллоодоо өөр нэмэхгүй юмуу

tseegii (зочин)

bi neg aimagiin ekologiin talaar bie daalt hiih geed chadadgvi ee yahuu yaaj yu bichih ve ydaj baihad medeh yum yu ch alga
tuslaach

волзоо (зочин)

мууууууууууууууууууу

Зочин

taalagdlaa. ter tusmaa huudasni chin haragdah uzemj bur goy yma yaj iim blogtoi blhig zovlohguiyu guij bn

Зочин

bi ene ekologich meregjleer 2-r kursd surj bn tugssun ah nar bugd ajiltai bolj bga erelt ih bga mergejildee

deba (зочин)

ekologiin sh.uhaanii salbar sh.uhaanuudiig medmeer bn

НАРАА (зочин)

ЭКОЛОГИЙН ТУЛГАМДСАН АСУУДЛУУДЫГ ХӨНДВӨЛ...

Сараа (зочин)

экологийн талаар дэлгэрэншүй юм тавиачээээээээээээээээээээ

үл мэдэх (зочин)

ашигласан материал нь юу юм бэ

Зочин

10 jiniin surah bichig

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)