цас шиг...

Цав цагаахан сэтгэлд минь цас шиг цэв хүйтэн хайр байдаг. Яагаад заавал цас гэж? Тэр цас хүйтэн жавраар сэтгэлийг минь цантуулж, амьдралыг, хайрыг, чамайг мэдэрдэг цорын ганц зүрхийг минь хөлдөөхийг хүссэн юм болов уу? Тийм бол цас минь аяд. Миний хүсэл дуусаагүй, бүр эхлээ ч үгүй. Би хайр гэгчийг мэдэрье, бас чамайг энхрийлье. Эхлээд надад боломж олго. Хүйтэн өдөр гараас чинь атгаж бүлээцье, хэзээ ч хүрч чадаагүй уруулыг чинь амталъя. Хүйтэн бас дэндүү намуухан нүдрүү чинь зориглон ширтэж үзье, тэгээд хамгийн ихээр хэлэхийг хүссэн өдөр бүр сэтгэлдээ шивнэдэг, шөнө бүр зүүдэндээ хүртэл хэлж зүрхлээгүй хэзээч хуучирдаггүй тэр үгийг хэлье. Өөр юуг ч би тэгэж ихээр хүсэхгүй. Цорын ганц хүсэлт минь л энэ. Харин дараа нь яах нь цас шиг жихүүн бас эмзэг хайр минь чиний л дур. Хамтдаа хөлдөөд аниргүй ертөнцөд чимээгүй унтсан ч яах вэ өөрөө л мэд. Нулимс минь буцлам халуун, би даарахгүй. Ганцхан чамайг хайрлахыг минь л бүү хориорой.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)