tsastai udesh

Манай энд цас орж байна. Би цастай гудамжаар ганцаараа алхаад л их гоё.Бас олон танихгүй хүмүүс дунд байна,гэж чамаас мессеж ирж билээ.миний байгаа газар щарлаж гандсан өвсний толгой гунигтайгаар бөхийж,энхрий салхины элбэх төдийхнөөр холбирч яг л надтай адил анхны цасыг тэсэн ядан хүлээх щиг.Яагаад ч юм бэ чамаас тэр нэгэн мессежийг авснаас хойщ өөрийн мэдэлгүй цас орохыг хүлээдэг болчихож...Өглөө сэрэнгүүтээ цас орж уу гэж хардаг.Цас ороогүй өдөр нэг л гунигтай.Би чиний адил хэн ч гишгэж амжаагүй цасан дээр мөрөө гаргаж ганцаараа бодол болон

Танихгүй хүмүүс дунд алхахыг яасан их хүснэ вэ?Гэтэл өнөөдөр тэнгэрт бүжиглэх цасан ширхэг цонх тогшин бодлыг минь тааж дуусалгүй хайлан урсана.Цасан ширхэг надтай адаил гунигтай байх шиг.Би энэ өдөр дахиад л чиний тухай бодлоо хөглөн зогсоно. Унтах гэж оролдсон боловч нүдээ анихад чиний дүр зураг тодрон бууж,сэтгэл минь чиний нэрийг толгой гашилтал дуудаж байсан болохоор унтаж чадсангүй,унтах гэж хичээсэн ч чиний тухай бодлыг давж дийлж чадсангүй.Дахиад л цонхны дэргэд очлоо.

Цас будран орсоор л.Тэд энэ удаа миний бодлыг өөрчилсөн гэж бодоо байхдаа.Энэ үед өөрийн мэдэлгүй нулимс хацар даган урслаа.Цас надтай ханьсах гэж хоорондоо уралдан бөөн бөөнөөрөө яг л нулимс адил хацар исгэн урсах шиг цонхонд хүрэхдээ л уусаж байлаа.Зарим хүн баяртайгаар хаа нэгтэй байгаа

хайртдаа яарах шиг хурдан хурдан алхана.Харин хэн ч хадтай адил

цасан дунд хичнээн цагаар ч хамаагүй алхахыг хүсэхгүй байгаа.

Би цастай гудамжаар алхсаар...цасны цагаан туяанаас царайг чинь

олж харах гэж л тэр шүү дээ.Би алхсаар бас хэн нэгнийг хайсаар...

Найз минь, ихэмсэг бардам залуу чи намайг гуниг ганцаардалд хөвүүлж бас хязгааргүй аз жаргалд живүүлж чадах хэзээ ч биелэшгүй мөрөөдөл минь юм.

Хайрыг ганц харцаар мөхөөж,ганц харцаар сэхээж болно.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)