Өнгө ба гэрлийг хэрхэн зохицуулах вэ?


Гэрэлгүйгээр хүний амьдралыг төсөөлшгүйг та мэднэ. Биднийг хүрээлэн буй бүхий л юмны түүнд

тусах гэрлээс хамааралтай ажээ. Ингээд бодохоор, гэрэл үгүй бол өнгө үгүй болж таарч байна.

Харин, өнгө үгүй бол ёстой жинхэнэ утгаараа амьдрал гэж үгүй юм. Тиймээс, өнгө үгүй бол амьдрал

үгүй гэж тунхаглаад өгүүлэх зүйлдээ оръё.


Өрөө тасалгааныхаа гэрлийг яаж тохируулах вэ.

"Гэрэл амилуулагч" гэж алдаршсан, германы алдарт дизайнер ИНГО МАУРЕР: "гэрэл бол хэрэглээний

зүйл биш, хүнд аз жаргал, баяр хөөр, тав тухыг бэлэглэдэг" гэж хэлдэг. Ер нь хүн орчин тойрон, ахуй

байдлаа тусгахад тухайн орчин ахуйн гэрэл чийдэн их нөлөөтэй байдаг. Харанхуй орчин хүнийг сонор

соргог, дав дувхийсэн болгож, айх түгшүүрлэх сэтгэлийг төрүүлж байдаг бол гэрэлтэй орчин хөгжилтэй

цовоо болгодог. Та ажлын байрныхаа гэрэл чийдэнг аль болох өөрлүүгээ шууд тусгахгүйгээр байрлуулах

ёстой юм шүү. Хэрэв гэрэл чийдэнг хөдөлгөх боломжгүй бол ширээнийхээ байрлалыг зохицуулах хэрэгтэй.

Бүдэг бараан өнгөөр будсан өрөө тасалгааны гэрэлтүүлгийг шийдэхэд хүндрэлтэй байдаг.

Ийм өнгөтэй өрөөнд сүүдэр их үүсдэг учир хараа хурдан цуцдаг.

Хараа хурдан цуцна аа гэдэг, амархан ядарна аа гэсэн үг.

Тиймээс, хурал цуглаан байнга болдог, идэвхтэй ажлын өрөөнд хүнд бараан өнгө зохихгүй нь байна шүү.

Цайвар өнгөтэй өрөөнд сүүдэр бага үүсэх учир гэрэлтүүлэг их шаардагдахгүйгээс гадна хараа бага цуцна.

Гэрэл гэрэлтүүлэгт бүрхүүлийн нөлөө их ээ. Ажлын өрөө болон номын сан зэрэг газрын гэрлийн бүрхүүл

гэрлийг улам цацруулдаг, гэрлийн цацрагт саад болохооргүй байх нь зохимжтой.

Гэрлийг хааш нь л бол хааш нь замбараагүй тусгах биш, ямар нэгэн юманд оноожтусгах ёстой.
Жишээлбэл , хананд зориулсан, доошоо тусгалтай гэрлийг харааны т
үвшнээс дээгүүр байрлуулж,

харааны түвшний хэмжээнд ямар нэгэн зураг ч юмуу аль эсвэл бэлэг дурсгалын зүйл байрлуулахад их

тохиромжтой. Гэхдээ гэрэл хурц, тод байвал бараан өнгийн юм, гэрэл бүүдгэр байвал цайвар өнгийн

юм их нийлэмжтэй байдаг. Аливаа юмсын өнгө нь гэрэлтүүлж байгаа чийдэнгийн байдлаас ихэд

шалтгаална. Жишээ нь, гэрийн эзэгтэй таалагдсан ханын цаасаа сонгож аваад гэртээ нааж л дээ.

Яг сайхан, нааж дуусаад байтал гэнэт нөгөөхийнх нь өнгө нэг л биш харагдаад явчихлаа. Наахын өмнө

гоё харагдаад байсан чинь, наасны дараа шал дэмий харагдах чинь юу вэ гэх сэтгэл бишгүй л төрдөг дөө.

Ай даа, энд л гэрэлтүүлгээ анзаарахаа мартав аа. Хэрвээ та хаалгаа будах будаг найруулах,

ханандаа наах обой сонгох бол байгалийн гэрэлд, гэхдээ өдрийн  нарны  гэрэлд сонгож байгаарай.

Гэрийн  чинь ханын обой өрөөний тавилгатай авцалдахгүй бол гэрлээр зохицуулж болно.

Аливаа эдлэхүүн материал болон хийцээсээ хамааран гэрэлд янз бүр харагддаг. Тухайлбал ердийн

лампан гэрлэнд дулаан өнгөтэй юмс аятайхан харагддаг, харин  нил  ягаан,  хөх өнгө бохир харагддаг.

Мөнгөн усны чийдэнгийн гэрэлтэй өрөөнд байгаа улаан улбар шар зүйлүүд бараантаж саарал харагддаг

бол натрийн чийдэн   нь   шар   туяа цацруулдаг учраас шар өнгө ямарваа гажилтгүй, цэвэр харагддаг.

Ер нь бүх зохиомол гэрэлтүүлгээс өнгөтэй хамгийн сайн авалцдаг, өнгийг гажилтгүй харуулдаг гэрэл бол

өдрийн гэрэл юм. Мөн гэрлийн бүрхүүлээс шалтгаалан эдлэхүүний өнгө өөр өөр болдог. Шар туяатай

гэрэлтүүлэгтэй газар шар зүйл тод, хөх цайвар, цэнхэр өнгөтэй зүйл ногоон ч юм шиг, улаан өнгө тодорч,

цагаан өнгө шаргал болдог. Харин ягаан өнгө их бохир харагддаг. Хэд хэдэн өнгө өөртөө агуулсан, эсвэл

гялгар гөлгөр гадаргуутай эдлэлд гэрэл шууд тусвал өнгө нь эрс ялгарч харагдахаас гадна гялгар

гадаргуу орчин тойронд байгаа өөр өнгийг өөртөө ойлгож идэвхтэй, хөгжилтэй байдал үүсгэдэг.

Ийм учраас интерьер  дотоод орон зайг гэрлэн чимэглэлээр янз бүр уран сайхны дүрслэл, донж төрхтэй

болгон өөрчилж болно. Гэрэл нь интерьерийн өнгөтэй шүтэлцэж өрөөний хэмжээ өөр харагдах нь бий.

Цайвар өнгөтэй өрөөнд гэрэлтүүлэг тод байхад, өрөө уужим саруулхан мэт болж, гэрэл бүдэгрэх тусам

өрөө жижиг мэт болно. Хэт их олон өнгийн гэрэлтүүлэг бас зохимжгүй байдал төрүүлдэг тул та аль болох

татгалзаарай. Нэмж хэлэхэд, гэрэлтүүлгийг юунд ашиглаж байгаагаа бодолцон сонгох хэрэгтэй. Чийгтэй

халуун газрын (Халуун усны газар, угаалгын өрөө, машин угаалгын газар, том хэмжээний зоогийн

газрын гал тогоо г.м.) чийдэн чийг хамгаалах бүрхүүлтэй байх ёстой бөгөөд уур ихээр төвлөрөхгүйг нь

бодолцон хананд байрлуулах нь зүйтэй. Нарны буюу байгалийн гэрэл ашиглан гэрэлтүүлгийг шийдэж

болно. Нэвт гэрэлтэх материалаар хийсэн хөшиг, цонхны шилэн витраж (өнгө өнгийн шилэн зүүмэл)

өрөөний дотор талын чимэглэлд яг тохирно.








Гадна гэрэлт
үүлэг

Хэрвээ та зуслангийн байшингаа бусад айлын байшингаас өвөрмөц харагдуулахыг хүсвэл дараах

зөвлөмж танд хэрэг болно. Байшингийн гадна талын зүлгэн дээр, нам байрлуулсан гэрэл нь мөөгөн

хэлбэртэй ч юм шиг, маш сайхан харагддаг. Түүнчлэн, байшингийн гадна талын цөөрмийн усанд

байрлуулсан чамин хэлбэрийн гэрлэн чимэглэл нь лянхуа цэцгийн дэлбээ мэт чамин донж төрхтэй

харагддаг. Иймэрхүү хэлбэр, хэв маяг нь зөвхөн кинон дээр гардаг ч юмуу, эсвэл гадаадынхан л

хэрэглэдэг ш дээ гэж та бүү бодоорой. Бид яагаад ахуй амьдралдаа хэрэглэж хэвшиж болохгүй гэж.

Дээврийн хэлбэр дагасан байрлалтай гэрэлтүүлэг ч бас сайхан   харагдахаас гадна байшингийн чинь

хэлбэр хэв маягийг улам тодруун харагдуулдаг.


Байшингийн довжоон дээр гэрэл заавал хийх шаардлагатай гэдгийг б
үгдээрээ л мэддэг. Харин хаана,

яаж байрлуулбал зүгээр вэ? Хэрвээ танай хаалга хонхтой бол хонхтой талдаа, мөн хаалганы бариул

хаана байна, тэр талдаа барлуулахад зүгээр. Үүд рүү чиглэсэн зам дагуу зүлгэн дээр байрласан

гэрэлтүүлгээс арай өндөрт гэрэлтүүлэг байрлуулах нь зохимжтой. Зам талбайг гэрэлтүүлснээр орчин

тойрон өнгө засаж, тогтуун тайван байдлаа улам хадгалагддаг. Гэрэл гэгээ гэдэг зүйл өөртэйгээ адил

сайн сайхан зүйлийг үргэлж дагуулж байдаг шүү дээ.. Бүгдээрээ хамтдаа бүхий л харанхуйг

гэрэлтүүлцгээе.


удахагүй манай хот ч гэсэн гэрэлтдэг хот болнодоо ... 

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)