baracco /үргэлжлэл/

Жовани Лоренцо Бернини нь бароккогийн эх суурийг тавигч, олон талын авъяас билэг цогцолсон уран бүтээлч хүн юм. Бернини уран барилгач, уран барималч, уран зураач, маш авъяаслаг чимэглэгч тэрээр ромын хамба ламын захиалгаар голчлон бүтээлээ туурвиж италийн албан ёсны урлагийг толгойлж байв.Түүний уран барилгачийн хувьд хийсэн хамгийн том ажил нь хутагт Петрийн сүмийн доторхи болон гаднах талбайн чимэглэлийн ажил юм. хамгийн том ажил гэж үзэх шалтгаан нь хүёр зууны турш барьсан уран барилгачдын барилгыг нэгдсэн зохиомжийн шийдэлтэй болгох том зорилтыг тавин энэ хэцүү асуудлыг маш чадамгай шийдэж чадсан юм.

Бернини тухайн үедээ Италид төдийгүй Европын уран барималд их чухал үүрэг гүйцэтгэжээ. Тэрээр уран барималд шинэ дүр, дүрслэлийн шинэ аргыг олуулж иржээ.

1623 онд “Давид” гэдэг баримлаа бүтээж, домог зүйн үйл явдлыг харуулжээ. Яг тулалдааны ид үеийн хөдөлгөөн, нүүрэн дэх уур хилэнг илтгэн харуулж чадсан билээ.

Хөдөлгөөн бол бароккогийн уран баримлын хэм хэмнэлийн тод илэрхийлэх арга юм. Тийм ч учраас Бернинигийн уран бүтээлд хөдөлгөөн нь маш чөлөөт байдлаар илэрдэг. /зураг 1/

Мөн 1622-1625 оны хооронд бүтээсэн “Аполлон ба Дафна” гэдэг домгийн бүтээлд нь орон зай, баримал дүр хоёрын харьцааг онцгой тод гаргасан шилдэг бүтээл болж чаджээ. /зураг 2/

1645- 1652 оны хооронд бүтээсэн “Ариун гэгээн Тереза” барималдаа бүрдмэл сайхан өнгө, бүтэцтэй хэрэглэгдэхүүн /зураг 3/

Барокко хийц

1Итали Барокко

Барокко нь Италид хамгийн сүүлд үүссэн нэгэн томоохон загвар юм. Эртний загваруудаас хүмүүс татгалзаж эхлэсэн үе. Сэргэн мандалтын үеийг бодвол илүү халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлж чадсан байдаг. Ромын гэгээн Петерийн сүм нь Барокко загварын хамгийн том жишээ юм. 17-р зуунд Италид үүссэн Барокко загварын оргил үе нь 1650-аад он байлаа. Ингээд Италиас Франц болон Англид дэлгэрсэн боловч нэг их удалгүй уналтад орсон байна. Энэхүү загвар нь Францад хамгийн оргилдоо хүртэл хөгжиж Рококко загварын эхлэл тавигдсан байна.

Франц Барокко

Барокко тавилгад ч бас нөлөөлж нилээд гял цал болсон байна. Том хэмжээний өрөөнд зохицуулан тавилга ч маш том хэмжээтэй болсон байна.

Англи Барокко

Тавилгын хувьд гоёл чимэглэл ихтэй гял цал боловч ая тухтай байдлыг мартаагүй байна. Гүүр болон дамнуургыг голдуу мушгирсан хэлбэрээр бүтээдэг байсан. Фламандын мушгиа буюу фламанд S болон С хэлбэрийг игласан баямар нэгэн зүйлийн хөлийн гишгүүр, сандлын түшлэг гэх мэт гоёл чимэглэлд ашигладаг байжээ. Том хэмжээний цаг, сийлбэр, алт үнэт эдлэл орсон толь, лааны суурь, ханын зуух зэрэг бусад чимэглэл нилээд дэлгэрсэн байна. Ихээр хэрэглэдэг motive-д зүүлт унжлага, эмэгтэй хүний нүүр царай, усны эргүүлэг, ara-besk чимэглэл болох цэцгийн сав зэрэг багтдаг байна.

Америк Барокко

Америк нь урт удаан хугацааны турш шинэчлэгдэн солигдож ирсэн европын соёлыг тэр чигээр нь нэвтрүүлэн ашигладаг байжээ. Нилээд хэцүү цаг үе, орчинд Америкийн аж үйлдвэр, соёл урлаг хөгжиж чадсан юм. Газар нутгийн урд хэсэгт газрын эзэн фермерүүд боол эзэмшин, өндөр албан тушаал хашиж тун баян тансаг амьдарч байлаа. Итали Барокког эртний Америк загвар ч гэж нэрлэдэг. Английн уламжлалт урлаг соёлыг хуулбарлан дуурайсан ба molding болон засал чимэглэлийн хувьд маш энгийн байсан. Англи барилгатай харьцуулахад арай том таазтай байжээ. Жирийн нэг айл бол зайлшгүй шаардлагатай тавилга хэрэгслийг л авдаг байсан.

17-р зууны Барокко хэв загварын үеийн хувцас болон үсний засалтыг тэр үеийн язгууртнууд илүү тодорхойлж байжээ. Ялангуяа төв Европ болон Францийн загвар стийлийг хуулбарлаж байв.  /зураг4,5/

l

Барокко загварын гол төлөөлөгч. Францын Версал ордон /зураг6/


start=-45 , cViewSize=50 , cPageCount=1

5 сэтгэгдэл:

null
Ike Cinecult (зочин)

1923, 1922-25 гэснийгээ 1623, 1622-25 болгож засвал уг нь зүгээрсэн.

Зочин

залруулчихлаа баярлалаа хө. шивчихээд алдаагаа харахдаа тоог нээх анзаардгүйм байна шүү! би

tseegii (зочин)

goe medeelel bn ymar negen interieriin styliin tuhai medeelel bwl goe l bn

gcd (зочин)

yetrcgfkgcv

uuree (зочин)

goyo medeelel bn

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)