baracco

XVII зууны эхээр Төв европ нь нийгмийн зөрчлийн хурцадмал үедээ ороод байв. Энэ үед өөрчлөн байгуулах хөдөлгөөн эрчээ авч, тариачны хөдөлгөөн бослого өрнөсөн ч энэ хөдөлгөөн дарагдсанаар феодал-католикийн харгислал гаарч улмаар реформаци аюулд учрав. Европт үндэсний улс гүрэн бүрэлдэн бий болж байсан тэр үе нь төвөгтэй ээдрээтэй цаг үе байв. Энэ л үед шинэ соёл тодорч түүнийг урлагийн түүхэнд хачин чамин, гоёмсог гэсэн үгнээс гаралтай Барокко хэв маяг хэмээн нэрлэжээ. Барокко урлаг нь илбийн юм шиг зүйлрүү тэмүүлж, түүгээрээ үзэгчийн сэтгэлийг ихэд хөдөлгөж байв. Тиймээс ч Бароккогийн бүтээлүүдэд үйл явдал өргөн хүрээтэй өрнөж, зураачид там-диваажин, зүүд- ялалт, гайхамшигт сүр жавхланг үзүүлж байв.

Сэргэн мандалтийн үеийн ертөнцийг үзэх үзэл нь ертөнцийн нэгдэл зохицол, хүний хүч чадал, хүсэл зориг, түүнийг бүх юмны хэмжүүр юм гэсэн санаанд гүн гүнзгий тулгуурласан байдаг. Харин XVII зууны ертөнцийг үзэх үзэл нь хүн ба ертөнцийн хоорондох эмгэнэлт зөрчил, мөргөлдөөнийг өөртөө мэдэрсэн байдаг. Энэ өрсөлдөөнд хүн гол бус байр суурь эзэлж хүрээлэн буй орчинд нийгэм төр захирагдаж, энэ бүх бараан хорвоод уусаж нэгдсэн байна. Урлаг шинжлэх ухаан хоёр нь хоорондоо улам гүнзгий нэгдэж нэгэн цул болон хувирсан юм.

Тухайн цаг үеийн түвэгтэй уур амьсгалийг тусган авч барокко нь хоорондоо уялдаагүй зүйлийг ч өөртөө нэгтгэсэн байна. Мистик фантастик иррационализмийн шинжүүд нь хүний сэтгэл зүйд асар их нөлөөлж байв.Их ээдрээ төвөгтэй ч гэсэн барокко тодорхой өвөрмөц шинжтэй урлагийн тогтолцоо юм.

Сэргэн мандалтын урлагийн онцлог ихэмсэг даруу төлөв, тогтонги байдал нь улам улмаар өөрчлөгдөн хөдөлгөөн, тэмүүлэлд гол анхаарлаа төвлөрүүлэх болсон юм.

ИТАЛИ БАРОККО

Зууны дунд үеэс феодал, католик шашны харгислал ширүүссэн нь Италийн соёл урлагийн хөгжилд хамгийн их сөрөг нөлөө үзүүлж байлаа.Түгшүүрт байдал гутранги үзэл, хувиа хичээсэн бодол санаа газар авсны улмаас сэргэн мандалтын үеийн нигүүлсэнгүй, гэрэл гэгээтэй эрхэм дээд эрмэлзэл хугарахад хүрчээ. Гэвч чөлөөт сэтгэлгээ, ардчилал унтраагүй билээ. Чухам ийм галын дунд шинээр гарч ирсэн барокко стилийн урлагийн хөгжил цэцэглэлтийн нэгэн гол төв нь Ром хот байлаа. XVII зууны Ром хотын уран барилга нь Бароккогийн хэв маягт захирагдаж байв. Тэр үеийн урчууд сэргэн мандалтын мастеруудын уран сайхны уламжлалаас татгалзаж өөрсдийн хот байгуулалтын шинэ тогтолцоог оруулж иржээ.Тэд шинээр барилга талбай барихдаа нэгдсэн зохиомжийн шийдэлтээр авах бөгөөд, тэгш шулуун гудамж гарган өгсөн байдаг. Гудамжны эхлэл төгсгөлд заавал талбай юмуу хөшөө дурсгалыг байрлуулдаг байв.

Уран барилгач, уран барилгын нэрт онолч Доменико Фонтана италийн хот байгуулалтын түүхэнд анх удаа гурван цацрагт гудамжны тогтолцоог бий болгон хэрэглэсэн байна. Гэрэлт хөшөө усан оргилуурыг гудамжны төгсгөлд байрлуулдаг бөгөөд, эдгээр нь хөдөлгөөн, орон зай, алслалтыг илэрхийлж байв. Тийм ч учраас талбайн төв хэсэгт дээшээ тэмүүлэлтэй баганат хөшөө, аль эсвэл уран баримлаар өвч чимэглэгдсэн усан оргилуурыг байрлуулах болсон байна.Ер нь бароккогийн эхэн үед шинээр орд харш, сүм дуганы барилга бйгууламж барихаасаа илүү барилгын гадна дотор талын чимэглэлийн ажилд гол анхаарлаа хандуулж байлаа. Барокко маягийн уран барилгын чимэглэлд уран баримлын бүтээлүүд гол үүрэг гүйцэтгэх болов. Иймээс бароккогийн үед уран барилгач, уран барималч хүёрын уран бүтээлийг ялгаж салгахын аргагүй нягт нарийн холбоотой байдаг.

Барокко үеийн үзэл санаа

Энэ үеийн тэргүүний үзэл санаа, энэрэнгүй үзэл хямралд орсны бас нэг тодорхой илрэл бол Бароккогийн чиглэл урлагт гарч ирсэн явдал юм. Сэргэн мандалтын үеийн урлаг “ Хүнийг чадалтай, идэвхтэй, бүтээлч өмьтан юм” гэж гаргаж чадсан бол Бароккогийн чиглэлд “хүнийг ер бусын хүчинд байнга захирагдаж байдаг арчаагүй, сул дорой, идэвхгүй, өв тэгш бус амьтан гэж” үзүүлэхийг зорьдог.

Энэ чиглэлийн гол төлөөлөгч болох 17-р зууны испаны зураач Хосе Де Рибейр нь “ хүн алхам тутамдаа гадны хүчний үнэнд сөгдөж унаж байдаг өрийгөө хaмгаалах ямар ч чадваргүй” гэдгийг гаргаж тавьсан.

Бароккогийн үеийн уран зурагт хэд хэдэн техникийн асуудал гарч ирсэн.

1. Тахир шугамыг

2. Өнгөний хувьд сэтгэлд дарамт өгөх өнгийг

3. Дүрслэл нь тэгш бус хэм чанарын харьцааг эрхэмлэсэн

Энэ асуудал нь харгис гутрангуй үзэл, дэвшилтэт чанартай сөргөлдсөн. Энэ аргаар бүтээгдсэн дэлхийн урын санд орсон цөөнч гэсэн бүтээлүүд бий.


start=-46 , cViewSize=50 , cPageCount=1

4 сэтгэгдэл:

null
guess (зочин)

zurag oruulj ogooch ene medeelliinhee daguu tegul bur mash mash mash ih bayarlamaar bn

ganaa (зочин)

goyo yumaa zurag baihgui yu muu

nike (зочин)

mm uneheer saak yum goy l ym bn ih towchhon mortloo gol2 zuil ni bga bolhoor ih delgerenq ymaa

Дөлгөөн (зочин)

Энэхүү нийтлэлийг бичсэн хүнд талархал дэвшүүлэе

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)