POST MODERNISM

2012 оны 04-р сарын 21 Нийтэлсэн mandush


Post modernism-ын үүсэл нь 1960аад оны Pop болон Anti design-ны хөгжилтөй холбоотой Post modernism-ын эхний үеийн төлөөлөгчид Архитектор, дизайнар нараас холдуулахад хүргэж буй чимэглэл, symbol, зэрэг модерний геометрийн австракцыг үгүйсгэж байсан. 1970онд амеркийн архитектор Мichael Graves өөрийн бүтээлүүдэд хуучны стилийг хадгалсан чимэглэлийг элментүүдийн дахин хэрэглэж эхлэсэн.

Studio Alchimia –н зарим төлөөлөгчид модернийг чигмэглэлийн элементүүдээр егөөдсөн Post modernism-ын стилээр бүтээлүүд хийж эхлэсэн. Дараа нь Memphis-ын бүтээлүүд ихээхэн шуугиан тарисан байна. Тэдний бүтээлүүд нь олон янзийн урсгалаас нөлөөсөн, егөөдсөн Good design –ны санаатайгаар эвдсэн байсан. Энэ хөдөлгөөн нь Anti design –ныг алдаршуулж, Post modern –ныг 1980оны олон улсын стиль болгож өгсөн. Ийм символик хэлбэр, мотивууд нь Classism8 Art deco, Konstruktivism, De style зэрэг хуучин стилүүдээс гадна, Sureralism Kitsch computer зураглалд нөлөөлсөн байна.

Post modernism-ын холимог, хутгамал ертөнц нь зөвхөн хувь хүний үзлийг хөгжүүлээд зогсохгүй 80-д онд улас ихээр хэсэгчилэн хуваагдаж байсан нийгмийн бүтэцэд нөлөөлсөн байна. Post modernism нь стилийн хувьд цаашид улам өөрчлөгдөн Dekonstruktivism,post Indusrialism –ны үүсгэхэд нөлөөлсөн байна.

90-д оны эдийн засгийн хямрал нь илэрхийлэл багатай, язгуур маягийн дизайныг хийхэд хүрэгсэнээр постмодерний нэр хүнд аажмаар буурсан.

Post modern нь архитектур болон урлагт модерний Radical –н эсрэг хөгжиж ирсэн Post modernism нь уламжлалт урлаг луу ханддаг.

Энэ нь юмыг маш нарийн уялдаатайгаар холбож, үүндээ жүжэглэлийн элементүүд болох эмэгнэлийн ба сүр жавхлан оруулдаг. 1970-д онд Post modern нь 20-р зууны архитектур болон мебелийн үүсэлд маш том үүрэг гүйцэтгэсэн. Учир нь энд жүжигийн стилийн сонгодог болон классик архитектур бий болсон. Эндээс хэрэглээний хялбар ойлголцол гарч ирсэн бөгөөд эд зүйлсийг хэрэглээ хэрэгцээнд дуудаж эхлэсэн.

Post modernis –тууд нь амьгүй техникийн эсрэг босож түүхэн уламжлалт архитектурын хэрэглэлийг ашиглах болсон.

Эндээс хуучин хэлбэрүүдийн хуулбарыг шинэ эрэн үетэй холбосон бүтээлүүд гарч эхлэсэн. 70-80 оны гол төлөөлөгчөөр нь Фрэнк О. Гери болсон юм. Post modernism нь өөрийнхөө дараа архитектурын болон мебелийн чиглэлд маш олон өнгө аяс үнэнч шийдвэр, санаанд оромгүй эффектүүд зэргийг үлдээсэн юм.

Эдгээр шинжүүд нь Ч. Мур, Р. Вентури, Ф. Джонсон, Р. Стерн, Х. Холляйн, Р. Бофиллын интерьерүүдэд гарч ирсэн.

Aldo Rossi 1931-1997

postmodernism-ийг илтгэх зарим зургууд:

 Дэлгэрэнгүй»

Интерьерын тухай жоохон

2012 оны 04-р сарын 21 Нийтэлсэн mandush

Энэ нийтлэл нь Орон байраа шинэчлэн тохижуулахыг хүсч буй уншигчдад энэ нь сонин байх биз ээ. Гэр орныхоо тавилга хэрэгслийг хэрхэн сонгох Гэр орноо тохижуулахад учир бий. Ихэнх хүмуүс эхлээд байр сууцаа шууд засварлаад эхэлдэг л дээ, уг нь гэрийнхээ тавилгыг сонгочихоод засварын ажлаа хийх нь оновчтой.

Засаад л байдаг, тэрний дараа түүндээ зохицсон тавилга сэлт хайгаад явчихдаг. Тэгээд нэг өөртөө таалагдсан мебель аваачсан чинь засвартайгаа хэлбэр загварын хувьд тохирохгүй явдал ч гарна. Орон байрны засвар тохижуулалтад өнгө будгийн зохицол, агуулга хэлбэрийн нэгдэл, орон зайн харьцаа зэргийг сайн анхаарах шаардлагатай. Засвар хийсэн хийсэн орон сууцанд тавилга сонгох вэ ? Тохижуулсан өрөөнийхөө хэмжээ дамжаа, хана шалны өнгэ, засвар хийсэн дизайн зэргийг тэмдэглээд эсвэл бүдүүвч план зураг гаргаж ирээд тавилгаа сонгож болно. Тавилга худалдаалдаг дэлгүүрүүдийн дизайнеруудыг гэртээ аваачиж зөвлөгөө авсан ч болно. Монголд ямар загварын мебель голлон зарагддаг вэ ? Европын, АНУ, Тайваны классик болон модерн загварын тавилгыг голлон худалдаалдаг. Классик загварын мебель тавьсан бол дан классик маягийн тохижилт, дэглэлттэй байх учиртай.

Тэнд модерн ч юм уу, үндэсний маягийн ганц зүйл харагдахад л биш болоод явчихна. Ний нуугүй хэлэхэд сүүлийн үеийн классик болон модерн тавилгын хажууд морин хуур, хадаг энэ тэр огт зохидоггүй. Өөрөөр хэлбэл модерн тавилга тавьсан бол тэр өрөөний хана, цонхны хөшиг, гэрлийн бүрхүүл, хивс, ханын зураг, чимэглэл бүгд л модерн стилийн байж л гоё харагдана гэсэн үг. Тавилга болон түүнтэй зохицсон чимэглэл -Зарим тавилгын дэлгүүрийн тавилгууд нь түүнтэйгээ зохицсон хивс, хөшиг, чийдэнгийн бүрхүүл, ханын зураг, цэцэг, төрөл бүрийн чимэглэл зэргийг бас худалдаалдаг. Донж маяг нь таарсан аливаа чимэглэл тухайн тавилгыг төгс төгөлдөр харагдуулдаг. Цэцэг, даавуу, хоолны хэрэгсэл нийлээд нөгөө гоё тавилгануудынхаа өнгө үзэмжийг улам товойлгодог гэж үзэж болно. Энд төрөл бүрийн чимэглэл, зурагнууд ч мөн адил. Зураг гэхэд л даавуун, шилэн, тосон, хөөмөл гээд олон янз бий. Мөн унтраалга, залгуурыг хүртэл бодолцох ёстой. Хивсэнцэр, гишгүүр, үнсний сав, лааны суурийг ч орхилгүй анхаарах нь чухал. Зарим тавилгын дэлгүүрүүд иж бүрэн үйлчилгээ үзүүлэх явдал байдаг. Чамин хээнцэр тавилгатай айлын унтраалга, хаалганы бариул мэт нь энгийн байвал утгагүй. Гал тогооны, угаалгын, хүүхдийн өрөөний болон албан тасалгааны тавилга хэрэгсэл сонгох Гал тогооны, угаалгын, хүүхдийн өрөөний болон албан тасалгааны тавилга хэрэгсэл сонгохдоо тухайн орон сууц, албан конторын байрлал, зориулалт, гадаад дотоод хэлбэр маягтай уялдуулж янз бүрээр хандах шаардлагатай. Мебель тавилга авч буй хүмүүс сонголт хийхдээ онцгой анхаарч, нэлээд цаг заваа зарцуулбал тав арван жилдээ л санаа зовохгүй шүү. Зүгээр нэг ажлын зав чөлөөгөөр хам хум хандах хэрэг биш.

Тав тухтай гал тогоо

Гэрийн эзэгтэй нар хоногийн чамгvй хувийг гал тогоондоо өнгөрөөдөг. Өөрөөр хэлбэл гал тогооны өрөө тэдний хувьд хамгийн тав тухтай тохилог орчин байх ёстой.

Хоол бэлдэхэд сав суулга, хутга гээд бvх зvйлс гарын дор байх шаардлагатай. Тэгсэн цагт хоол амттай болно.

Гал тогооны тавилга голдуу ком хэлбэрээр зарагддаг. Шалан дээр байрлах шvvгээнvvдийн хувьд 60 см-ээс дээшгvй өндөртэй байвал эмэгтэй хvн дотроос нь ямар нэг зvйл олох гэж төвөг учрахгүй. Тэр тусмаа шvvгээний шургуулгууд хэрэгтэй зvйлээ хамгийн хурдан олох зориулалттай тул жижиг овортой зvйлсийг голдуу энд хадгалдаг. Харин сав суулгыг бол хоёр хаапгатай шvvгээнvvдэд хийвэл тохиромжтой.

Мөн гал тогооны ширээ том байх тусам хоол бэлдэхэд амар байдаг. Ширээн дээр зай хvрэлцэхгvй байх нь гал тогооны өрөөний тавилгыг буруу сонгосонтой холбоотой байдаг. Орчин цагийн гал тогооны тавилгын хувьд өлгөдөг шvvгээнvvд дотроо олон тооны тавиур, өлгvvр дэгээ агуулж байдаг учир энэ асуудал vгvй болж байна. Гагцхvv хамгийн орчин цагийн, хэрэглэгчийнхээ төлөө хийгдсэн тиим тавилгыг л сонгох ёстой. Хэрэв иж бvрэн ийм тавилга авсан тохиолдолд ширээ цэвэрлэх асуудал аяндаа vгvй болдог. Хоол амтлагч, хутганы сав, аяга таваг хатаагч, элдэв жижиг савнууд өрөх тавиуруудаар иж бvрэн тоноглогдсон тавилга авахыг зөвлөх байна.

1 .Бvх хоол амтлагч ба жижиг нунтаг зvйлстэй хvvдий сав хаирцагнуудцаа vзлэг хийж хаяхыг нь хаяж vлдсэнийг нь шvvгээнд биш шургуулганд байрлуул.

2.Жижиг савнуудыг дээр дээрээс нь овоолж тавих биш харин хадгалбал зохино. Сагс хэлбэрийн том саванд хэсэг хэсгээр хийж тавьдаг арга хамгийн зөв. Ялангуяа тогоо савны тагнууд их зай эзэлдэг бөгөөд тэднийг бvгдийг нь нэг сагсанд хийж тусад нь хадгалаарай.

З.Харин өлгөдөг шvvгээнvvдээс туссан сvvдрийн асуудлыг шийдэхэд зөвхөн орчин цагийн гал тогооны тавилгууд хэрэгтэй. Ийм тавилгууд өөртөө жижиг чийдэн агуулж байдаг.

4.Шургуулганд байвал зохих зvйлсийн жагсаалт: бvх төрлийн хутга, халбага, сэрээ, лааз нээгч, хайч, юм бутлагч, жижиг vрvvл зэрэг юм. vvнээс том зvйлсийг шургуулганд хийвэл нээхэд саад болдог.

5.Гал тогооны паралон бага зэрэг vнэр орж эхэлбэл бушуухан хаяж байгаарай. Ер нь паралоныг тэр хавьд нь жижигхэн сагсанд хийж хадгалбал зохино. Паралон удаан нойтон байх тусам асар их нян vрждэг.

Та гал тогооны тавилгыг сонгохдоо бат бэх байдлыг харахдаа мартав.

-Халуун чийг ба ууранд нэн тэсвэртэй материалтай байх хэрэгтэй.

-Өөртөө угаадар агуулсан, бас тавилгатайгаа хосолсон плиткатай, плитка нь шарах шvvгээтэй.

-Уур хиншvv чийг сорох төхөөрөмжийг өөртөө агуулдаг.

-Бvрэн тавилга нь хэлбэр дизайн ба өнгөний хувьд тансаг тул ямар ч айлын гал тогооны өрөөг дээд зэргээр чимэглэдэг.

-Эзэгтэйн бvх хэрэгцээг тооцож хийсэн, иж бvрэн тавилга тул хоол хийх сонирхол эрхгvй төрvулж хоолыг амттай болоход чухал vvрэгтэй.

-Гал тогооны шvvгээнvvдийг маш олон хааж нээх учир бариулны бат бэх байдал бас чухал байдаг.

Тав тухтай унтлагын өрөө

Ор

Үнтлагын өрөөний хамгийн чухап тавилга бол мэдээж ор байдаг. Орыг сонгоход матрасс чухал нөлөөтэй. Ор нь өндөр (40см өндөр), нам (15-30 см өндөртэй), хөлтэй, хөлгүй, хөл нь дугуйтай, дугуйгүй гэх мэт олон янз бий. Ор хаана байрлах вэ гэдгээс унтпагын өрөөний тохижилт хамаарна. Орны толгой хоймор буюу хойд зүгт чиглэсэн байвал сайн. Гэхдээ ороо хааш нь харуулж тавих нь гэрийн эвний хүсэл, өрөөний зохион байгуулалт, зайны хязгаарлалттай холбоотой. Ор заавал модон материалаар хийгдсэн байх албагүй ч модон байвал зүгээр. Үчир нь хүмүүс бид гар утас, радио, зурагт гэх мэт соронзон долгионы орчинд байдаг. Харин мод тэдгээрийг саармагжуупж зөөлрүүлж байдаг.

Унтлагын өрөөний стандарт

Японд нэг хүн амьдардаг орон сууцны интерьерийг хэрхэн хийж боло хтухай ном байдаг. Тэр номонд бичсэнээр нэг хүн 2.50 метр өргөн, 5 метр рттай, 1 цонхтой байранд амьдраад бопоод л байдаг аж. Ер нь бол амьдрахуйц л хэмжээтэй байвал болдог байх нь. Гэхдээ хэмжээ багатай ч гэлээ интерьерээ орчиндоо тохируулан хийх хэрэгтэй. Харин унтлагын өрөөний стандартыг зочид буудалд мөрддөг. Зочид буудлын хамгийн бага өрөөний талбай 15 м2 байдаг.

Хөшиг

Унтлагын өрөөний хөшигний материал нь цаавуу бопон синтетик буюу нийлмэл эдээр хийгдсэн байдаг. Түүнээс гадна топь, даавуун гэсэн 3 давхар хөшигтэй байвал зохимжтой. Толь нь нарны гэрлийг өрөөнд нэвтруүлснээр, байгалийн гэрлийг ашиглах бопомж бидэнд олгодог. Харин нийлмэл эдээр хийсэн бараан өнгийн хөшгийг нарны гэрлийг нэвтруүлэхгүйн тулд ашигладаг. Өөрөөр хэлбэл унтлагын өрөөнд хүн өдөр ч унтаж болно шүү дээ. Тэр үед гэрэл нэвтрүүлдэггуй бараан хөшиг хэрэг болно.

Гэрэлтүүлэг

Орны хоёр талын тумбочкан дээр гэрэл байрлуулах нь тог хэмнэх ач холбогдолтой. Жишээ нь ном уншихын тулд бүхэл бүтэн өрөөний гэрлийг асаах шаардлагагүй. Мөн хажуудаа байгаа хүндээ саад болохгүйгээр юм унших боломжтой. Манайхан дүужин тааз, гэрлийн бурхүүл зэргийг тансаг, чамин хэрэглээ мэт ойпгодог. Энэ нь тог хэмнэх, хэрэглээний тав тухтай байдлыг хангах ач холбогдолтой байдаг. Унтлагын болон зочдын өрөөнд хэрэглээ бүрт зориулагдсан 3 төрлийн гэрэл, унтраалга байвал зохимжтой.

Ахуйн хэрэглээнд :

1 . Унждаг гэрэл

2. Ханын гэрэл

3. Туслах гэрэл буюу шууд тусгалын биш далд дүүжин таазны цаана монтажлагдсан рефлексэн гэрэл болон цэгэн гэрлийг суурилуулдаг.

Мөн зөөврийн болон ширээны гэрлийг өргөн ашигладаг. Гэр булээрээ ширээ тойрч суугаад хооллоход гэрэлтүүлгээ бүрэн ашиглах, харин төлевиз үзэх тохиолдолд зөвхөн таазны туслах гэрлээ асаахад хангалттай. Таазны өндрөөс гэрэл, туүний бүрхүүлийн хэлбэр загвар шалтгаална. Тэаз өндөр байх тусам унжсан, гоёмсог гэрлийн бурхүүл байвал зугээр. Гэхдээ яг орныхоо харэлдаа гэрлийн бурхүүл хийх нь тохиромжгүй. Дээрээс унах гээд байгэа ч юм шиг эвгүй байдаг. Ер нь гоё тансаг гэрлийн бүрхүүлуүдийг зочдын өрөөнд хийвэл тохиромжтой. Харин унтлагын өрөөнд даавуун болон янз бүрийн бүрхүүлтэй дүгуй хэлбэртэй, классик загварыи зөөврийн, бопон ширээны гэрлүүд байвал тохиромжтой.

 Дэлгэрэнгүй»

tsastai udesh

2011 оны 06-р сарын 11 Нийтэлсэн mandush

Манай энд цас орж байна. Би цастай гудамжаар ганцаараа алхаад л их гоё.Бас олон танихгүй хүмүүс дунд байна,гэж чамаас мессеж ирж билээ.миний байгаа газар щарлаж гандсан өвсний толгой гунигтайгаар бөхийж,энхрий салхины элбэх төдийхнөөр холбирч яг л надтай адил анхны цасыг тэсэн ядан хүлээх щиг.Яагаад ч юм бэ чамаас тэр нэгэн мессежийг авснаас хойщ өөрийн мэдэлгүй цас орохыг хүлээдэг болчихож...Өглөө сэрэнгүүтээ цас орж уу гэж хардаг.Цас ороогүй өдөр нэг л гунигтай.Би чиний адил хэн ч гишгэж амжаагүй цасан дээр мөрөө гаргаж ганцаараа бодол болон

Танихгүй хүмүүс дунд алхахыг яасан их хүснэ вэ?Гэтэл өнөөдөр тэнгэрт бүжиглэх цасан ширхэг цонх тогшин бодлыг минь тааж дуусалгүй хайлан урсана.Цасан ширхэг надтай адаил гунигтай байх шиг.Би энэ өдөр дахиад л чиний тухай бодлоо хөглөн зогсоно. Унтах гэж оролдсон боловч нүдээ анихад чиний дүр зураг тодрон бууж,сэтгэл минь чиний нэрийг толгой гашилтал дуудаж байсан болохоор унтаж чадсангүй,унтах гэж хичээсэн ч чиний тухай бодлыг давж дийлж чадсангүй.Дахиад л цонхны дэргэд очлоо.

Цас будран орсоор л.Тэд энэ удаа миний бодлыг өөрчилсөн гэж бодоо байхдаа.Энэ үед өөрийн мэдэлгүй нулимс хацар даган урслаа.Цас надтай ханьсах гэж хоорондоо уралдан бөөн бөөнөөрөө яг л нулимс адил хацар исгэн урсах шиг цонхонд хүрэхдээ л уусаж байлаа.Зарим хүн баяртайгаар хаа нэгтэй байгаа

хайртдаа яарах шиг хурдан хурдан алхана.Харин хэн ч хадтай адил

цасан дунд хичнээн цагаар ч хамаагүй алхахыг хүсэхгүй байгаа.

Би цастай гудамжаар алхсаар...цасны цагаан туяанаас царайг чинь

олж харах гэж л тэр шүү дээ.Би алхсаар бас хэн нэгнийг хайсаар...

Найз минь, ихэмсэг бардам залуу чи намайг гуниг ганцаардалд хөвүүлж бас хязгааргүй аз жаргалд живүүлж чадах хэзээ ч биелэшгүй мөрөөдөл минь юм.

Хайрыг ганц харцаар мөхөөж,ганц харцаар сэхээж болно.

shunu dund bolj bna...

2011 оны 06-р сарын 11 Нийтэлсэн mandush

Тиймээ шөнө дундаас өнгөрчихөж. Гадаа шувуу жиргээд үүр цайчихаж. Намайг гарчигаа бичих хооронд гэгээ орчихож. Шөнөжин бодсон бодол одоо тархинд гашилж байгаадаа… амьдрал гээд л цэг тавижихсан сунжирсан заваан бодол… сүртэй ч болдоо амьдрал шүү. Дээрээс нь нэмээд тэр амьдрал нь бүтэн хайрцаг тамхи татуулчихаж. Их л нухацтай бодсон байх. Яамаар ч юм яачихсан ч юм. Хазгай мордохын гай надад учирчихсан шиг. үргэлжлүүлэх, ухрах 2 юугаараа ялгаатайг бодлоо. Эхэлж байна… дахиад дараачийн шөнийг хүлээх нь үү дээ. Сааралтсан өрөөнөөсөө цухуйсан шиг янжуурандаа гаръя дөө…

love is one big illusion.. юм байна.

2011 оны 04-р сарын 17 Нийтэлсэн mandush

урьдны дурлалаа мартахгүй бол шинэ дурлал эхлэхгүй

шинэ дурлал ирэхгүй бол хуучин дурсамж мартагдахгүй... яаамаар ч юмдээ,  зарим үед галзуурах ч багадмаар...  

яг ийм өдөр...

2011 оны 04-р сарын 17 Нийтэлсэн mandush

энд тэр өөдөөс хараад

утаан хөшиг татуулаад

тэгээд градус нэмээд л

тэрч яахав  гадаа градус нэмээсэй

тэд бас нэгдээд

цэнхэр мананд дуниартаад

цээжинт утаа униартахад

бас улаан цагаан нэмээстэй 

тэр ч яахав хэнч яахав сүүлдээ

орой дээгүүр одод хэрэлдээд

надад тэр аятайхан харагдаад

нэг л биш бас мөн 

орчлон хорвоо өнгө нэмчихсэн ч юмуу 

одоо бараг харих болсон байхаа... 

лайка

2011 оны 04-р сарын 17 Нийтэлсэн mandush
сансарт ниссэн хамгийн анхны орос нохой. лайка бол миний хайртай нохой. заза тоголсымоо. миний амьдардаг байранд  1 хөөрхөн гөлөг байдаг юм. тэр бол манай Лайкагийн ээж. Дахиад л тоглосымөө. гэхдээ үнэний ортой шүү. аав, дүү хоёр орцны нохиойг гөлөглөхөөр нь худалдаж авна гээд ярьчихсан байган.гэхдээ тэр ээж нь одоохондоо гөлөг хэвээрээ байгаа учраас хүлээх л үлдлээ... хэхэ

hey

2011 оны 04-р сарын 06 Нийтэлсэн mandush
yag odoo end nadtai bgaa hun bnuu??? 2011.04.06  03.55

өнөө орой

2011 оны 03-р сарын 31 Нийтэлсэн mandush
ойрдоо жаахан хичээлээ хийгээд байгаа ... гээлүү. ажил тарчихсан. чөлөөтэй гэдэг цагууд урсажийнэ. ойрдоо биологийг цаг алдагдаад, нойр соолигдцөөн. өлсөөд халуун нохой авж идсэн чинь тал зайдастай... зах зээлээ гэж... 

Өнгө ба гэрлийг хэрхэн зохицуулах вэ?

2011 оны 03-р сарын 31 Нийтэлсэн mandush

Гэрэлгүйгээр хүний амьдралыг төсөөлшгүйг та мэднэ. Биднийг хүрээлэн буй бүхий л юмны түүнд

тусах гэрлээс хамааралтай ажээ. Ингээд бодохоор, гэрэл үгүй бол өнгө үгүй болж таарч байна.

Харин, өнгө үгүй бол ёстой жинхэнэ утгаараа амьдрал гэж үгүй юм. Тиймээс, өнгө үгүй бол амьдрал

үгүй гэж тунхаглаад өгүүлэх зүйлдээ оръё.


Өрөө тасалгааныхаа гэрлийг яаж тохируулах вэ.

"Гэрэл амилуулагч" гэж алдаршсан, германы алдарт дизайнер ИНГО МАУРЕР: "гэрэл бол хэрэглээний

зүйл биш, хүнд аз жаргал, баяр хөөр, тав тухыг бэлэглэдэг" гэж хэлдэг. Ер нь хүн орчин тойрон, ахуй

байдлаа тусгахад тухайн орчин ахуйн гэрэл чийдэн их нөлөөтэй байдаг. Харанхуй орчин хүнийг сонор

соргог, дав дувхийсэн болгож, айх түгшүүрлэх сэтгэлийг төрүүлж байдаг бол гэрэлтэй орчин хөгжилтэй

цовоо болгодог. Та ажлын байрныхаа гэрэл чийдэнг аль болох өөрлүүгээ шууд тусгахгүйгээр байрлуулах

ёстой юм шүү. Хэрэв гэрэл чийдэнг хөдөлгөх боломжгүй бол ширээнийхээ байрлалыг зохицуулах хэрэгтэй.

Бүдэг бараан өнгөөр будсан өрөө тасалгааны гэрэлтүүлгийг шийдэхэд хүндрэлтэй байдаг.

Ийм өнгөтэй өрөөнд сүүдэр их үүсдэг учир хараа хурдан цуцдаг.

Хараа хурдан цуцна аа гэдэг, амархан ядарна аа гэсэн үг.

Тиймээс, хурал цуглаан байнга болдог, идэвхтэй ажлын өрөөнд хүнд бараан өнгө зохихгүй нь байна шүү.

Цайвар өнгөтэй өрөөнд сүүдэр бага үүсэх учир гэрэлтүүлэг их шаардагдахгүйгээс гадна хараа бага цуцна.

Гэрэл гэрэлтүүлэгт бүрхүүлийн нөлөө их ээ. Ажлын өрөө болон номын сан зэрэг газрын гэрлийн бүрхүүл

гэрлийг улам цацруулдаг, гэрлийн цацрагт саад болохооргүй байх нь зохимжтой.

Гэрлийг хааш нь л бол хааш нь замбараагүй тусгах биш, ямар нэгэн юманд оноожтусгах ёстой.
Жишээлбэл , хананд зориулсан, доошоо тусгалтай гэрлийг харааны т
үвшнээс дээгүүр байрлуулж,

харааны түвшний хэмжээнд ямар нэгэн зураг ч юмуу аль эсвэл бэлэг дурсгалын зүйл байрлуулахад их

тохиромжтой. Гэхдээ гэрэл хурц, тод байвал бараан өнгийн юм, гэрэл бүүдгэр байвал цайвар өнгийн

юм их нийлэмжтэй байдаг. Аливаа юмсын өнгө нь гэрэлтүүлж байгаа чийдэнгийн байдлаас ихэд

шалтгаална. Жишээ нь, гэрийн эзэгтэй таалагдсан ханын цаасаа сонгож аваад гэртээ нааж л дээ.

Яг сайхан, нааж дуусаад байтал гэнэт нөгөөхийнх нь өнгө нэг л биш харагдаад явчихлаа. Наахын өмнө

гоё харагдаад байсан чинь, наасны дараа шал дэмий харагдах чинь юу вэ гэх сэтгэл бишгүй л төрдөг дөө.

Ай даа, энд л гэрэлтүүлгээ анзаарахаа мартав аа. Хэрвээ та хаалгаа будах будаг найруулах,

ханандаа наах обой сонгох бол байгалийн гэрэлд, гэхдээ өдрийн  нарны  гэрэлд сонгож байгаарай.

Гэрийн  чинь ханын обой өрөөний тавилгатай авцалдахгүй бол гэрлээр зохицуулж болно.

Аливаа эдлэхүүн материал болон хийцээсээ хамааран гэрэлд янз бүр харагддаг. Тухайлбал ердийн

лампан гэрлэнд дулаан өнгөтэй юмс аятайхан харагддаг, харин  нил  ягаан,  хөх өнгө бохир харагддаг.

Мөнгөн усны чийдэнгийн гэрэлтэй өрөөнд байгаа улаан улбар шар зүйлүүд бараантаж саарал харагддаг

бол натрийн чийдэн   нь   шар   туяа цацруулдаг учраас шар өнгө ямарваа гажилтгүй, цэвэр харагддаг.

Ер нь бүх зохиомол гэрэлтүүлгээс өнгөтэй хамгийн сайн авалцдаг, өнгийг гажилтгүй харуулдаг гэрэл бол

өдрийн гэрэл юм. Мөн гэрлийн бүрхүүлээс шалтгаалан эдлэхүүний өнгө өөр өөр болдог. Шар туяатай

гэрэлтүүлэгтэй газар шар зүйл тод, хөх цайвар, цэнхэр өнгөтэй зүйл ногоон ч юм шиг, улаан өнгө тодорч,

цагаан өнгө шаргал болдог. Харин ягаан өнгө их бохир харагддаг. Хэд хэдэн өнгө өөртөө агуулсан, эсвэл

гялгар гөлгөр гадаргуутай эдлэлд гэрэл шууд тусвал өнгө нь эрс ялгарч харагдахаас гадна гялгар

гадаргуу орчин тойронд байгаа өөр өнгийг өөртөө ойлгож идэвхтэй, хөгжилтэй байдал үүсгэдэг.

Ийм учраас интерьер  дотоод орон зайг гэрлэн чимэглэлээр янз бүр уран сайхны дүрслэл, донж төрхтэй

болгон өөрчилж болно. Гэрэл нь интерьерийн өнгөтэй шүтэлцэж өрөөний хэмжээ өөр харагдах нь бий.

Цайвар өнгөтэй өрөөнд гэрэлтүүлэг тод байхад, өрөө уужим саруулхан мэт болж, гэрэл бүдэгрэх тусам

өрөө жижиг мэт болно. Хэт их олон өнгийн гэрэлтүүлэг бас зохимжгүй байдал төрүүлдэг тул та аль болох

татгалзаарай. Нэмж хэлэхэд, гэрэлтүүлгийг юунд ашиглаж байгаагаа бодолцон сонгох хэрэгтэй. Чийгтэй

халуун газрын (Халуун усны газар, угаалгын өрөө, машин угаалгын газар, том хэмжээний зоогийн

газрын гал тогоо г.м.) чийдэн чийг хамгаалах бүрхүүлтэй байх ёстой бөгөөд уур ихээр төвлөрөхгүйг нь

бодолцон хананд байрлуулах нь зүйтэй. Нарны буюу байгалийн гэрэл ашиглан гэрэлтүүлгийг шийдэж

болно. Нэвт гэрэлтэх материалаар хийсэн хөшиг, цонхны шилэн витраж (өнгө өнгийн шилэн зүүмэл)

өрөөний дотор талын чимэглэлд яг тохирно.








Гадна гэрэлт
үүлэг

Хэрвээ та зуслангийн байшингаа бусад айлын байшингаас өвөрмөц харагдуулахыг хүсвэл дараах

зөвлөмж танд хэрэг болно. Байшингийн гадна талын зүлгэн дээр, нам байрлуулсан гэрэл нь мөөгөн

хэлбэртэй ч юм шиг, маш сайхан харагддаг. Түүнчлэн, байшингийн гадна талын цөөрмийн усанд

байрлуулсан чамин хэлбэрийн гэрлэн чимэглэл нь лянхуа цэцгийн дэлбээ мэт чамин донж төрхтэй

харагддаг. Иймэрхүү хэлбэр, хэв маяг нь зөвхөн кинон дээр гардаг ч юмуу, эсвэл гадаадынхан л

хэрэглэдэг ш дээ гэж та бүү бодоорой. Бид яагаад ахуй амьдралдаа хэрэглэж хэвшиж болохгүй гэж.

Дээврийн хэлбэр дагасан байрлалтай гэрэлтүүлэг ч бас сайхан   харагдахаас гадна байшингийн чинь

хэлбэр хэв маягийг улам тодруун харагдуулдаг.


Байшингийн довжоон дээр гэрэл заавал хийх шаардлагатай гэдгийг б
үгдээрээ л мэддэг. Харин хаана,

яаж байрлуулбал зүгээр вэ? Хэрвээ танай хаалга хонхтой бол хонхтой талдаа, мөн хаалганы бариул

хаана байна, тэр талдаа барлуулахад зүгээр. Үүд рүү чиглэсэн зам дагуу зүлгэн дээр байрласан

гэрэлтүүлгээс арай өндөрт гэрэлтүүлэг байрлуулах нь зохимжтой. Зам талбайг гэрэлтүүлснээр орчин

тойрон өнгө засаж, тогтуун тайван байдлаа улам хадгалагддаг. Гэрэл гэгээ гэдэг зүйл өөртэйгээ адил

сайн сайхан зүйлийг үргэлж дагуулж байдаг шүү дээ.. Бүгдээрээ хамтдаа бүхий л харанхуйг

гэрэлтүүлцгээе.


удахагүй манай хот ч гэсэн гэрэлтдэг хот болнодоо ... 

baracco /үргэлжлэл/

2011 оны 03-р сарын 31 Нийтэлсэн mandush
 Дэлгэрэнгүй»

Anti design

2011 оны 03-р сарын 31 Нийтэлсэн mandush

- Anti Design-ны зорилго нь дизайнд хувь хүний бүтээлч санааг илүү илэрхийлж, орчин үеийн гэсэн зарчмуудыг үгүйсгэдэг байна. Антидезайны урсгалыг илэрхийлдэг нэг хэлбэр нь сурреализм / surrealism / юм. 1960-аад оноос анти-дизайн нь Италид үүссэн авангардуудын илрэл болж эхэлсэн байна. Archizoom,Superstudio,UFO,Gruppo Strum-ын үзлээр авангард, модерн чиглэлүүд нь нэг шугаман дээр явахгүй бөгөөд дүрслэх урлагт ямар нэг хөдөлгөгч хүч биш болсон байна.

- Анти-дизайны хөдөлгөөн нь дэвшилтэт технологт, хэрэгцээний шаардлагын эсрэг ихээхэн шүүмжлэлтэй ханддаг. 1974 онд Global Tools / Дэлхий нийтийн арга зам/ нэртэй, энгийн буюу үйлдвэрлэлийн бус арга замыг турших сургуулийг байгуулсан ба зорилго нь хувь бүтээлчийн бүтээл туурвилыг дэмжихэд оршиж байв. Анти-дизайны үеийн төгсгөл нь 70-аад оны сүүлээр энэхүү сургууль хаагдсанаар төгссөн юм. Үүний дараах 3 жилд анти-дизайныг

- Studio Alchimia-ын бүтээлчид, 1980-аад онд Postmoderne шинэчлэн үргэлжлүүлсэн байна.


anti-chair 

freedom house 

Solomon Guggenheim Museum

baracco

2011 оны 03-р сарын 31 Нийтэлсэн mandush

XVII зууны эхээр Төв европ нь нийгмийн зөрчлийн хурцадмал үедээ ороод байв. Энэ үед өөрчлөн байгуулах хөдөлгөөн эрчээ авч, тариачны хөдөлгөөн бослого өрнөсөн ч энэ хөдөлгөөн дарагдсанаар феодал-католикийн харгислал гаарч улмаар реформаци аюулд учрав. Европт үндэсний улс гүрэн бүрэлдэн бий болж байсан тэр үе нь төвөгтэй ээдрээтэй цаг үе байв. Энэ л үед шинэ соёл тодорч түүнийг урлагийн түүхэнд хачин чамин, гоёмсог гэсэн үгнээс гаралтай Барокко хэв маяг хэмээн нэрлэжээ. Барокко урлаг нь илбийн юм шиг зүйлрүү тэмүүлж, түүгээрээ үзэгчийн сэтгэлийг ихэд хөдөлгөж байв. Тиймээс ч Бароккогийн бүтээлүүдэд үйл явдал өргөн хүрээтэй өрнөж, зураачид там-диваажин, зүүд- ялалт, гайхамшигт сүр жавхланг үзүүлж байв.

Сэргэн мандалтийн үеийн ертөнцийг үзэх үзэл нь ертөнцийн нэгдэл зохицол, хүний хүч чадал, хүсэл зориг, түүнийг бүх юмны хэмжүүр юм гэсэн санаанд гүн гүнзгий тулгуурласан байдаг. Харин XVII зууны ертөнцийг үзэх үзэл нь хүн ба ертөнцийн хоорондох эмгэнэлт зөрчил, мөргөлдөөнийг өөртөө мэдэрсэн байдаг. Энэ өрсөлдөөнд хүн гол бус байр суурь эзэлж хүрээлэн буй орчинд нийгэм төр захирагдаж, энэ бүх бараан хорвоод уусаж нэгдсэн байна. Урлаг шинжлэх ухаан хоёр нь хоорондоо улам гүнзгий нэгдэж нэгэн цул болон хувирсан юм.

Тухайн цаг үеийн түвэгтэй уур амьсгалийг тусган авч барокко нь хоорондоо уялдаагүй зүйлийг ч өөртөө нэгтгэсэн байна. Мистик фантастик иррационализмийн шинжүүд нь хүний сэтгэл зүйд асар их нөлөөлж байв.Их ээдрээ төвөгтэй ч гэсэн барокко тодорхой өвөрмөц шинжтэй урлагийн тогтолцоо юм.

Сэргэн мандалтын урлагийн онцлог ихэмсэг даруу төлөв, тогтонги байдал нь улам улмаар өөрчлөгдөн хөдөлгөөн, тэмүүлэлд гол анхаарлаа төвлөрүүлэх болсон юм.

ИТАЛИ БАРОККО

Зууны дунд үеэс феодал, католик шашны харгислал ширүүссэн нь Италийн соёл урлагийн хөгжилд хамгийн их сөрөг нөлөө үзүүлж байлаа.Түгшүүрт байдал гутранги үзэл, хувиа хичээсэн бодол санаа газар авсны улмаас сэргэн мандалтын үеийн нигүүлсэнгүй, гэрэл гэгээтэй эрхэм дээд эрмэлзэл хугарахад хүрчээ. Гэвч чөлөөт сэтгэлгээ, ардчилал унтраагүй билээ. Чухам ийм галын дунд шинээр гарч ирсэн барокко стилийн урлагийн хөгжил цэцэглэлтийн нэгэн гол төв нь Ром хот байлаа. XVII зууны Ром хотын уран барилга нь Бароккогийн хэв маягт захирагдаж байв. Тэр үеийн урчууд сэргэн мандалтын мастеруудын уран сайхны уламжлалаас татгалзаж өөрсдийн хот байгуулалтын шинэ тогтолцоог оруулж иржээ.Тэд шинээр барилга талбай барихдаа нэгдсэн зохиомжийн шийдэлтээр авах бөгөөд, тэгш шулуун гудамж гарган өгсөн байдаг. Гудамжны эхлэл төгсгөлд заавал талбай юмуу хөшөө дурсгалыг байрлуулдаг байв.

Уран барилгач, уран барилгын нэрт онолч Доменико Фонтана италийн хот байгуулалтын түүхэнд анх удаа гурван цацрагт гудамжны тогтолцоог бий болгон хэрэглэсэн байна. Гэрэлт хөшөө усан оргилуурыг гудамжны төгсгөлд байрлуулдаг бөгөөд, эдгээр нь хөдөлгөөн, орон зай, алслалтыг илэрхийлж байв. Тийм ч учраас талбайн төв хэсэгт дээшээ тэмүүлэлтэй баганат хөшөө, аль эсвэл уран баримлаар өвч чимэглэгдсэн усан оргилуурыг байрлуулах болсон байна.Ер нь бароккогийн эхэн үед шинээр орд харш, сүм дуганы барилга бйгууламж барихаасаа илүү барилгын гадна дотор талын чимэглэлийн ажилд гол анхаарлаа хандуулж байлаа. Барокко маягийн уран барилгын чимэглэлд уран баримлын бүтээлүүд гол үүрэг гүйцэтгэх болов. Иймээс бароккогийн үед уран барилгач, уран барималч хүёрын уран бүтээлийг ялгаж салгахын аргагүй нягт нарийн холбоотой байдаг.

Барокко үеийн үзэл санаа

Энэ үеийн тэргүүний үзэл санаа, энэрэнгүй үзэл хямралд орсны бас нэг тодорхой илрэл бол Бароккогийн чиглэл урлагт гарч ирсэн явдал юм. Сэргэн мандалтын үеийн урлаг “ Хүнийг чадалтай, идэвхтэй, бүтээлч өмьтан юм” гэж гаргаж чадсан бол Бароккогийн чиглэлд “хүнийг ер бусын хүчинд байнга захирагдаж байдаг арчаагүй, сул дорой, идэвхгүй, өв тэгш бус амьтан гэж” үзүүлэхийг зорьдог.

Энэ чиглэлийн гол төлөөлөгч болох 17-р зууны испаны зураач Хосе Де Рибейр нь “ хүн алхам тутамдаа гадны хүчний үнэнд сөгдөж унаж байдаг өрийгөө хaмгаалах ямар ч чадваргүй” гэдгийг гаргаж тавьсан.

Бароккогийн үеийн уран зурагт хэд хэдэн техникийн асуудал гарч ирсэн.

1. Тахир шугамыг

2. Өнгөний хувьд сэтгэлд дарамт өгөх өнгийг

3. Дүрслэл нь тэгш бус хэм чанарын харьцааг эрхэмлэсэн

Энэ асуудал нь харгис гутрангуй үзэл, дэвшилтэт чанартай сөргөлдсөн. Энэ аргаар бүтээгдсэн дэлхийн урын санд орсон цөөнч гэсэн бүтээлүүд бий.


...

2011 оны 03-р сарын 08 Нийтэлсэн mandush
demii balai yum bichmeer l bna daanch oirdoo 1 l zawgui ch yumshig zawtai ch yumshig hachin bnaa...

мэдрэмж гэчийдөө

2010 оны 02-р сарын 25 Нийтэлсэн mandush

Олон олон мэдрэмж төрнөө. 1 тийм өөрийн гэсэн зүйлээ харамлах мэдрэмж. Бас өөрийн байсан зүйлээ харах, харамсах, харамлах мэдрэмж. Өөрт байхгүй зүйлээ авахыг хүсэх шуналын мэдрэмж. Хүсээд олдохгүй зүйлийн араас зүүгдэх, авч чадахгүй байж алдахыг хүсэхгүй байх өрөвдөлтэй мэдрэмж... энэ бүгдийг мэдэрсний дараах хачин мэдрэмж... өглөө сэрэхэд бүх зүйл хэвийн, байх ёстой юмс байрандаа, хар дараагүй, ирээдүй чиний өмнө байгааг мэдэрч орноосоо босох тэр мэдрэмж... 1 л хэвийн бус, хоосон, өмнөх зам чинь бүрхэг, эмх замбараагүй зүүднүүд , нойрмогхон амьдралыг мэдрэх хөгийн мэдрэмж. Ер олон л мэдрэмж төрнөдөө...